Цахим спортын CS2 төрлийн "S Tier" буюу хамгийн том шатны "Intel Extreme Masters Melbourne 2025" тэмцээн Австралын Мельбурн хотноо өнөөдөр эхэллээ. Нийт 300.000 ам долларын шагналын сантай тус тэмцээнд дэхлийн чансаа өндөр 16 баг өрсөлдж байна.
Манай The MongolZ баг тэмцээний А хэсгийн эхний тоглолтоо АНУ-ын Complexity багтай өглөө 09:15 цагаас хийсэн ба эхний мап-аа алдсан ч Anubis дээр 13-11-ээр алдсан ч хоёр дахь мап дээр Ancient дээр нэмэлт цагт 16-13 харьцаатай, 3 дахь мап дээр Senzu-ийн гайхалтай тоглолтуудаар Inferno дээр 13-10 харьцаатай тус тус ялж, үндсэн тоглолтод 2-1 харьцаатайгаар өрсөлдөгчөө ялснаар А хэсгийн эхний хожлоо байгууллаа.
Тэд дараагийн тоглолтоо Европын хүчирхэг FaZe Clan багийн эсрэг маргааш өглөө 11:45-с тоглох хуваарьтай байна.