Үндэсний Дээд лигийн 2024-2025 оны улирын Плэй-Оффын хагас шигшээд өнгөрсөн жил тааран гайхалтай долоон тоглолт үзүүлсэн Бишрэлт Металл, SG Apes багууд дахин учраа таарсан. Сүүлийн хоёр жил дараалан аваргын цом атгаад алдсан Бишрэлт Металл, аваргын цомоор цангаж буй SG Apes багуудын цувралын эхний тоглолт 19:10 цагаас эхэлнэ.
Бишрэлт Металл баг эхний шатанд Завхан Бродерс багийг 4-0 харьцаатай шүүрдсэн бол SG Apes баг Эрдэнэт Майнерс багийг 4-2 харьцаатай хожсон юм.
Msports.mn-ий зүгээс Плэй-Оффын эхний шатанд хоёр баг цувралын турш ямар статистик үзүүлэлт үзүүлсэн. Монгол болон гадаад тоглогчдоос ямар тоглогчид онцгойрсныг сонирхуулж байна.
Улиралд: Бишрэлт Металл 3-0 SG Apes
Плэй-Оффын эхний шатанд