1989.01.09-нд 2-р төрөхөд төрсөн. Айлын 3 дахь хүү болж төрсөн. Дээрээ 2 ахтай, айлын бага. Бага насаа Төмөр зам, Тээврийн товчоонд өнгөрүүлсэн. Одоо ам бүл 7. Эхнэр, 5 хүүхдийн хамт амьдарч байна. Манай гэр бүлд спортын удам байдаггүй.
Сагсан бөмбөгийг 2-р ангид 9 настай байхаасаа сонирхож эхэлсэн. Анх Жорданы бичлэгийг үзээд энэ спортод дурлаж, агаар дээр ийм удаан тогтож болдог юм уу гэж бодож байлаа. Уран гоёмсог хөдөлгөөнийг даган дуурайх дуртай болсон. Бага байхад ээж хоол хийж байна давсанд гараад ир гэхэд шууд сагсны шийдэн дээр очоод 2, 3 цаг сагс тоглоод ирдэг байсан. Давсаа авч ороод хаашаа явчихдаг юм гээд ээждээ зэмлүүлдэг, тийм сагсанд их дуртай хүүхэд байв. Дээд лигт тасралтгүй 17 жил тоглож байна. Сүүлийн 12 жил нь Хүлэгүүд багтайгаа хамт тоглож байна.
Эмэгтэй хүний эелдэг занд дуртай. Эхнэрийнхээ халамжтай байдалд дуртай. Эхнэртэйгээ анх Спортын төв ордонд танилцсан. Сагсан бөмбөгөнд дуртай, сагс үздэг охин байсан. Анхны уулзалт Спортын төв ордон дотор би бэртэлтэй, багийнхаа тоглолтыг эхнэртэйгээ хамт үзэж, танилцаж байлаа.
Төмөр замын дээд сургуулийг төгссөн. Машинист мэргэжилтэй. Одоо SBL олон улсын тээвэр зуучийн компанид үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажилладаг.
Дуртай кино “The Green Mile”, дуртай хамтлаг Хурд. Энэ жил бага охин цэцэрлэгт ороод сүүлийн үед тогтмол сонсож байгаа дуу бол дандаа цэцэрлэгийн дуунууд. “Адилхан би”, “12 жилийн дуу”, “Маамуу Нааш ир”, “Barbie” гэх мэт дуунууд гэртээ орж ирээд л өдөржингөө сонсож байна. Ийм дуунууд сүүлийн хэдэн сар сонсож, өдөр бүр хүүхдүүдтэйгээ дагаж дуулж байна.
Эмэгтэй хүний биед орвол төрж үзэх юм сан гэж боддог доо. Эхнэр хүртэл чамд төрөх үеийн мэдрэмжийг үзүүлэх юм сан гэдэг.
Дуртай баг Чикаго Буллс. Дуртай тоглогч Майкл Жордан, Коби Брайант, Стив Нэш, Жэсон Кидд.
Супер хүчтэй болох байсан бол FLASH болно. Бүх юмыг хурдан хийхийг хүсэж байна.
Чөлөөт цагаараа ууланд алхах маш дуртай. Тайван, байгальтай ойрхон гоё санагддаг.
Гаргасан онцлох амжилтын хувьд дээд лигийн 4 удаагийн аварга. Цаашид Хүлэгүүд багтайгаа аваргын тоогоо нэмэх зорилготой.