Хамтрагч байгууллага
1996 оны 3-р сард Дархан аймагт төрөөд хотод ирж, хотод өссөн. Ам бүл 5. Аав, ээж, дүү, эгчийн хамт амьдардаг. Манай аав, ээж 2 тайван амгалан хүмүүс байдаг. Хувиараа бизнесс эрхэлдэг. Эгч маань цэргийн хүн, дүү маань одоо сургуулиа төгсөөд хувиараа онлайн пүүзний дэлгүүр ажлуулдаг. Манай гэр бүл болон удамд спортын хүн байдаггүй. Би спортын хүн. Манай үеэл урлагийн хүн байдаг. Ер нь 6 настайгаасаа нугарч эхэлсэн. Урлагаар л явсан их завгүй хүүхэд байсан даа. Хичээл дээ яваад тараад бэлтгэл хийдэг байсан. Орой нь очоод даалгавраа хийгээд л өдөр өнгөрдөг байсан. Урлагийн хүн болохоор зав маш муу, гадуур тоглох, найзуудтайгаа хамт цагийг өнгөрөөх боломжгүй байдаг байсан. 9 настайгаасаа циркийн олон улсын тэмцээн уралдаанд орж эхэлсэн. 18 хүрээд удаан хугацааны гэрээнд явж эхэлсэн.
Хамтрагч байгууллага
Бодибилдинг, фитнессийн спортоор хичээллээд 3 дахь жилдээ болж байна. Манай найз залуу бодибилдингийн эрэгтэй физик төрлийн Монголын хамгийн анхны про мэргэжлийн тамирчин байдаг. Найз залуутайгаа анх танилцаад манай хүн бэлтгэлээ хийгээд, би хажууд нь зүгээр л сунгалт хийж, зам дээр алхдаг байсан. Сүүлдээ хамт байгаад ирэхээр дасгал хийж байгаа нь таалагдсан болохоор хичээллэж эхэлсэн. Энэ спортын хамгийн их таалагдаж байгаа зүйл бол өөртөө зориулж байгаа зүйлс нь таалагддаг. Жишээлбэл цаг хугацаа юманд тууштай байдал, эрүүл хооллолт. Мөн бие маань үргэлж гоё чанга, эрч хүчтэй байх болсон. Бэлтгэл хийхээр бие хөнгөрөөд сэтгэл санаа ч гоё болдог. Ер нь амьдралд өөртөө үнэнчээр зориулж байгаа бүх зүйлс таалагддаг.
Хамтрагч байгууллага
Том тэмцээний өмнө өглөө нь нүүрээ будаж, үсээ өөрөө янзалдаг. Тэр үед найз залуу маань намайг маш гоё сэргээж, урам өгдөг. Бид хоёр дандаа Монгол дуу тэмцээний өмнө сонсдог. Монголоороо бахархдаг. Монгол улс маань мундаг өвөг дээдэстэй, хийморьтой халуун цустай хүмүүс байдаг шүү дээ. Тиймээс Монголоо гэсэн огшсон, омогшсон дуу сонсох дуртай. Сая болсон тэмцээний өмнө бид хоёр дандаа “МОРЬ”-ны тухай дуу сонссон. Бид хоёр ер нь л тийм морь болон зохиолын зарим нэгэн дуунд хоёулаа дуртай. Энгийн үедээ ч сонсож хийморио сэргээдэг. Би урлагийн хүн болохоор багаасаа өөрөө тоглолтын хувцаснууддаа шигтгээ нааж чимгэлдэг байсан. Юмаа хийгээд суухдаа дуу сонсох дуртай. Цаг гарах юм бол тэмцээний гутлынхаа шигтгээг наах ч юм уу ер нь тиймэрхүү юм хийгээд суучихдаг. Дэглэмээ барьж байгаад яг нэг diet-гүй өдрөө найз залуутайгаа идмээр байгаа бүх дуртай юмаа аваад олон ангитай кино өдөржингөө үзээд амрах дуртай.
Хамтрагч байгууллага
Эрэгтэй хүний биед нэг өдөр орох боломж байсан бол Mr. Olympia-гийн аварга болж байгаа хүний биед орж үзмээр байна. Тэр тайз болон тухайн хүний сэтгэлзүй хэр байдаг бол гэдгийг мэдэхийг хүсэж байна. Мөн OLYMPIA аварга болж байгаа тэр мэдрэмжийг мэдэрмээр байна. Funny байдлаар гэвэл эмэгтэй хүнтэй уулзаж үзээд юу мэдэрдгийг нь мэдрэх юм болов уу.
Хамтрагч байгууллага
“Olymp amateur” гэсэн сонирхогчдын тэмцээнд ангилалдаа өрсөлдөн түрүүлсэн. Бусад ангилалдаа өрсөлдөж түрүүлсэн ангиллуудынхаа аварга нартай дахиж өрсөлдөөд эхний 3 байр нь мэргэжлийн карт буюу про картны эзэн болдог. Дараа нь Olympia эрх олгох тэмцээнд зөвхөн мэргэжлийн про карттай тамирчид өндөр, нам, жин харгалзахгүй оролцдог. Тэр дундаас зөвхөн түрүүлсэн 1 хүн л Mr.Olympia-д оролцох эрхийг авдаг. Би сая Тайванд про шоунд оролцсон. Нийт 12 орны 23 мэргэжлийн бикини про тамирчин оролцож, би түрүүлсэн. Ер нь бол сэтгэлзүй маань тогтуун тайван байсан. Яагаад гэвэл манай найз залуу бараг л сэтгэл зүйч шиг байдаг.Хэзээ, хаана тайван байлгах уу? Хэзээ огшоож өгөх үү гээд бүгдийг мэдэрдэг. Мэдрэмжтэй хүн байдаг учир би өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байж сандрах юмгүй тайван сайхан байсан. Ялна гэсэн итгэлтэй л байсан.
Хамтрагч байгууллага
Олимп Фитнесс Шинэ оны эхний хямдралаа зарлалаа Багштай хичээллэх бол 280.000₮- 250.000₮ Бие даан хичээллэх бол 180.000₮- 150.000₮ Хямдрал 1/3-1/10 хүртэл 7 хоног үргэлжлэх тул амжиж бүртгүүлээрэй. Та Олимп Фитнесст Msports app-аар дамжуулан бүртгүүлэх боломжтой Холбогдох утас: 77070058
Хамтрагч байгууллага
Олны танил хүмүүсээс краш гэвэл ThunderZ-д дуртай. Дууны үгнүүд нь маш их таалагддаг. Бэлтгэл хийхдээ “Нэг л өдөр” болон “Чиний төлөө” гэсэн дуунуудыг нь сонсдог. Дууны үг нь надад бэлтгэл хийх эрч хүч өгдөг. Солонгос Кдраманы жүжигчин Lee Min Ho-г крашладаг байсан. Бараг бүх киног нь үзсэн. Мөн бикини про тамирчин Etila гэдэг тамирчныг крашладаг.
Хамтрагч байгууллага
Бэлтгэлийн хоол, бүх системийг маань манай найз залуу гаргаж өгдөг. Байнга нэг дэглэм болон бэлтгэлийн тогтсон цаг байдаггүй. Хүний тухайн үеийн биеэс шалтгаалж хэдэн цаг бэлтгэл хийх шаардлагатай, хэр хэмжээний хоол идэх үү, нэмэх үү, багасгах уу гээд өөр, өөр байдаг учир. Өдрийн 4 хооллодог. Бэлтгэл бол 3-4 цаг өдөр бүр Gym дээр хийдэг.
Хамтрагч байгууллага
Би эршүүд эрэгтэй хүнд дуртай. Худлаа шалчигнаад, онгироод байдаг залуучуудад үнэхээр цаанаасаа дургүй. Шууд уур хүрээд байдаг. Манай найз залуугийн хамгийн их таалагддаг зүйл бол бүх зүйлд сэтгэлээрээ ханддаг, жижиг ч бай, том ч бай бүх зүйлд шударга, хэлсэндээ хүрдэг зан. Хүн болгонтой яг л нэг зангаараа харьцдаг тийм хүн байдаг. Гаднаа тийм ширүүн юм шиг харагддаг боловч яг харьцах юм бол маш нээлттэй тийм хүн. Хамгийн, хамгийн таалагддаг зүйл нь намайг бараг 1 настай хүүхэд шиг эрхлүүлдэг. /Хоёулхнаа байхдаа ккк/
Хамтрагч байгууллага
Гаргасан онцлох амжилтуудын хувьд ОУХМ цолтой. 2021-‘’Монголын мистер’’УАШТ-ий Бикини ангилал алт, 2021-‘’Монголын мистер’’УАШТ-ий Фитнесс ангилал алт, 2021-‘’Чамп кап’’Тэмцээний Бикини ангилал алт, 2021-‘’Чамп кап’’ Тэмцээний фитнесс ангилал мөнгө, 2022-‘’Монголын мистер’’УАШТ-ий бикиний ангилал алт, 2022-‘’Монголын мистер’’УАШТ-ий Үнэмлэхүй аварга Үнэмлэхийн мисс 2022-‘’Чамп кап’’ Тэмцээний Бикини ангилал алт, 2022-‘’Чамп кап’’ Тэмцээний бикиний ангилал Үнэмлэхүй аварга Үнэмлэхүй мисс, 2022-‘’Chulsoon classic’’Олон улсын тэмцээний алт 2022-‘’Mister Olympia AGP’’ Тэмцээний хүрэл, Төрийн дээд ‘’Алтан гадас’’ одонт ‘’Соёлын Тэргүүний’’ ажилтан 2023-“Mister Olympia AGP” Open/Алт 2023-“Mister Olympia AGP’’Overall/Pro card 2023 - Тайван Про мэргэжлийн MR.Olympia эрх олгох тэмцээн 3 байр 2023 - Korea Про мэргэжлийн MR.Olympia эрх олгох тэмцээн 4 Байр 2023 - Тайван Про мэргэжлийн MR.Olympia эрх олгох тэмцээн 1 Байр , 2024 оны Мистер Олимпиа Оролцох Эрхийн эзэн. Одоо яг зорьж байгаа зорилго маань “Мr OLympia” тэмцээний топ 10-т багтаж, Asia NO1 тамирчин болох зорилго тавьсан. “Мr OLympia”-д одоо Азиас хамгийн өндөр амжилт гаргасан Солонгос тамирчин байдаг. 2018 юм уу 2019 оны тэмцээнд орж байсан. Тэр амжилтыг эвдэж, топ 10-т орохыг зорьж байгаа.
Хамтрагч байгууллага
Өнөөгийн нийгмийг хараад ер нь их хэцүү санагддаг. Маш их стресстэй. Хүн болгон л ууртай, бухимдсан явж байна. Угаасаа л ийм нийгэмд амьдарч байгаагаас хойш аль болох хувь хүн өөрсдөө гадны стресст оролгүй, аль болох юмыг төлөвлөж өөрсдөдөө цаг гарган, дуртай юмаа хийж, цагийг маш гоё үр бүтээлтэй өнгөрөөж байгаасай л гэж хүсдэг. Ер нь хүн тайван сайхан байх юм бол бие эрүүл байна гэж боддог. Дургүй зан чанарын хувьд худалч хүнд дургүй. Хүн болгонтой үсчиж явдаг хүмүүсийг нэг харьцаж үзээд л мэдэрдэг.