2003 оны 03.20-нд Улаанбаатар хотод төрсөн. Аав, ээж, ахын хамтаар ам бүл дөрвүүлээ амьдардаг. Манай ээж, ах 2 шүдний их эмч. Аав маань инженер мэргэжилтэй. Аав, ах 2 маань өндөр учраас хоёулаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэх дуртай хүмүүс байдаг. Мөн манай ах бодибилдинг, фитнессээр хичээллэдэг тамирчин хүн байдаг. Бага насандаа сэргэлэн, цовоо, их нээлттэй олон найзтай,олон нийтийн үйл ажиллагаанд их оролцдог нийгмийн идэвхтэй хүүхэд байсан одоо ч гэсэн хэвээрээ. Бага байхдаа ихэвчлэн хөвгүүдтэй нийлдэг тэр тусмаа хөлбөмбөг тоглодог хөвгүүдтэй нийлж байрны гадаа дандаа хөлбөмбөг тоглодог байсан. Бүүр рольки унах гэж гараад хөвгүүд тоглож байвал ролькитойгоо хөлбөмбөг тоглочихдог байсан.
Бага наснаасаа хөвгүүдтэй нийлж өглөөнөөс орой болтол хөлбөмбөг тоглодог байсан минь одоо болтол хөлбөмбөгт хайртай болох суурь болсон гэж боддог. Анх 13 настайдаа дүүрэг, нийслэл, улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн. Би өөрийгөө маш азтай гэж боддог. Яагаад гэвэл яг намайг хөлбөмбөг тоглож эхэлж байхад хөлбөмбөгийн холбоо эмэгтэй хөлбөмбөгөө хөгжүүлэх зорилго тавьж Япон улсаас Ики Ёжи дасгалжуулагчийг авчирсан. Тэр үеэс эхлээд энэ гайхалтай дасгалжуулагчийн дор олон охидууд жинхэнэ хөлбөмбөг гэдэг зүйлийг сурсан. Хөлбөмбөг тоглодог олон охидууд болоод надад зөвхөн хөлбөмбөг биш яаж зөв хүн болж төлөвших, байгаль орчинтойгоо яаж харилцах, багийнхантайгаа хэрхэн холбогдох гэх мэт маш олон зүйлийг зааж сургасан нь намайг хөлбөмбөгт хайртай болгосон.
Анх хөлбөмбөг тоглохдоо л 11 дугаарыг авдаг байсан. Энэ дугаартай байх юм бол л сайн тоглох юм шиг санагддаг байсан. Гэхдээ одоо бол зөндөө дугаартай тоглож байгаа. Бүх дугаар л гоё шүү дээ.
Эрэгтэй хүний биед нэг өдөр орох боломж гарвал би Криштиану Роналдугийн биед орох байсан. Дэлхий нийтийн олон хүмүүсийн өмнө гайхалтай гоол оруулах мэдрэмжийг мэдэрмээр байна.
Краш гэвэл Erling Haaland. Царай муутай ч гэсэн биеэ авж яваа байдал, тоглолт нь таалагддаг. Сүүлийн үед Кдрама их үзэж байгаа. Song Kang гээд жүжигчинг crush-лаж байгаа.
Романтик киноны гол дүрд тоглох байсан бол Nevertheless-т тоглоно.
Тайван мөртлөө сэргэлэн, халамжтай, эмэгтэй хүнийг хүндэлдэг, эрхэлж, эрхлүүлж чаддаг, мэдрэмжтэй зан чанартай эрэгтэй хүнд дуртай.
2022 оны Эмэгтэйчүүдийн лигийн аварга, 2022 оны Футзалын Эмэгтэйчүүдийн лигийн аварга, шилдэг тоглогч. 2023 оны Эмэгтэйчүүдийн Лигийн хүрэл медальтай.
Дуртай кино Lord of the rings, The hunger games, сүүлийн үед Gyeongseong Creature цувралыг шимтэн үзэж байгаа.