MSports logo
Монголын сагсан бөмбөгийн дээд лиг маргааш эхэлнэ
  • П
    Пүрэвлхагва

    9 сарын 30

  • Монголын сагсан бөмбөгийн дээд лиг маргааш эхэлнэ

    Монголын сагсан бөмбөгийн “Үндэсний дээд лиг” эргэн ирлээ. Үндэсний дээд лиг анх 1994-95 оны улирлаар эхэлж байсан түүхтэй бөгөөд Хасын хүлэгүүд баг нийт 9 удаа аварга авч байсан амжилтаар тэргүүлдэг байна. Өнгөрсөн жил хүснэгтийн 9 болон 10-р байрт шалгарсан ИНҮТ Yes TLG болон Налайх Бизон багууд хөгжлийн лиг рүү унасан бөгөөд хөгжлийн лигт аварга авсан Ховд шонхорууд болон хөгжлийн лигийн гуравдугаар байрт шалгарсан Монголианс багууд эрхээ авч, дээд лигт өрсөлдөхөөр боллоо.

    Энэ жилийн үндэсний дээд лигийн онцлог:

    · Үндэсний дээд лигийн багууд нэмэлтээр Ази тивийн найман улсаас легионер тоглогч авч болохоор болсон байна. Талбай дээр хоёр легионер тоглогч байх бөгөөд 1 болон 4-р үеүүдэд ази легионер тоглогч тоглоно.

    · Мөн цомын тэмцээн зохиогдох бөгөөд дээд лигийн багууд дээр нэмэгдэж хөгжлийн лигийн багууд хасагдах журмаар тоглолт явагдана.

    Монголын сагсан бөмбөгийн дээд лиг маргааш эхэлнэ

    Маргааш буюу 10-р сарын 1-ны өдөр дараах тоглолтууд явагдана:

    18:10 цагаас өнгөрсөн улирлын аварга Улаанбаатар Амазонс болон Pirates

    19:40 цагаас тэмцээний нээлтийн ажиллагаа

    20:40 цагаас өнгөрсөн хоёр улирлын аварга Хасын хүлэгүүд болон Бишрэлт Металл багууд тоглоно.

    Та бүхэн тоглолтын хуваарь, үр дүн, хувь тоглогчдын статистик мэдээллийг манай Msports.mn вэбсайтаас хүлээн авах боломжтой. 

    Гэрэл зургийг: The league-Үндэсний дээд лиг