MSports logo
МУГТ Ё.Басхүү Чиндаогийн гран при тэмцээний аваргын төлөө шалгарлаа
  • П
    Пүрэвлхагва

    9 сарын 26

  • МУГТ Ё.Басхүү Чиндаогийн гран при тэмцээний аваргын төлөө шалгарлаа

    БНХАУ-ын Чиндао хотод болж буй жүдо бөхийн гран при тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд 26 улсын, 200 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд өрсөлдөж буй МУГТ Ё.Басхүү аваргын төлөө шалгарлаа. Түүний хувьд тэмцээний D хэсгийг тэргүүлж, эхний барилдаанаа Казахстан улсын тамирчин Bozsha Yerdaulet-ийг ялж, хэсгийн аваргын төлөө Хятадын Тайваны тамирчин Lin Chong-You ялж, хагас шигшээд 2024 оны дэлхийн аварга Япон улсын тамирчин Tanaka Ryoma-г ялж чадсанаар аваргын төлөө Тажикстаны тамирчин Dzhebov Obid-той барилдахаар боллоо.

    МУГТ Ё.Басхүү Чиндаогийн гран при тэмцээний аваргын төлөө шалгарлаа

    Мөн эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд барилдаж буй Б.Сүхбат болон Т.Түмэнжаргал нар хоёул хэсгийн аварга болсон ч хагас шигшээд ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Т.Түмэнжаргал хүрэл медалийн төлөө Японы тамирчин Nakamura Taiki-тай барилдах бол Б.Сүхбат хүрэл медалийн төлөө Унгарын тамирчин Feczko Csanad-тай барилдахаар болжээ. Харин эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Г.Наранцэцэг С хэсгийг тэргүүлж, хагас шигшээд Чилийн тамирчин Vargas Ley-д ялагдаж, хүрэл медалийн төлөө Хятадын Тайваны тамирчин Lin Chen-Hao-той барилдахаар боллоо. Мөн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Б.Уранзаяа D хэсгийг тэргүүлж, хагас шигшээд БНСУ-ын тамирчин Kim Minjeong-д ялагдаж, хүрэл медалийн төлөө БНСУ-ын тамирчин Hwang Suryeon-той барилдахаар боллоо.

    МУГТ Ё.Басхүү Чиндаогийн гран при тэмцээний аваргын төлөө шалгарлаа

    Медалийн төлөөх барилдаанууд 17:00 цагт эхэлнэ.