Монголын волейболын холбоо “AVE” компанитай 3 дахь жилдээ хамтарч, волейболын үндэсний дээд лигийг зохион байгуулахаар боллоо. Энэ жилийн волейболын үндэсний дээд лигт эрэгтэй найм, эмэгтэй найман баг тус бүр цомын төлөө өрсөлдөхөөр болжээ. Энэ удаагийн үндэсний дээд лигийн ихэнх тоглолтууд “Аса Арена”-д зохион байгуулагдана.
2025-2026 оны “Үндэсний дээд лиг”-т өрсөлдөх эрхээ авсан эрэгтэй найман багийг танилцуулж байна.
1. С.Бямбацогт эзэнтэй "АЛТАЙН БАРС" клуб
2. Г.Чинзориг эзэнтэй "МИНТОНЕТТ ГОВЬ" клуб
3. Б.Баярбилэг эзэнтэй "ЭНЕРЖИ" клуб
4. Т.Жавхлан эзэнтэй "НАТУР БАКС" клуб
5. Г.Цэлмүүн эзэнтэй "МЕГАСТАР" клуб
6. Б.Түвшин эзэнтэй "ТӨВ МИГ" клуб
7. Б.Дөлгөөн эзэнтэй "SG HAWKS" клуб
8. Н.Баттулга эзэнтэй "ДАРХАН МОГУЛС" клуб
2025-2026 оны “Үндэсний дээд лиг”-т өрсөлдөх эрхээ авсан эмэгтэй найман багийг танилцуулж байна.
1. Ц.Амарсанаа эзэнтэй "ХӨВСГӨЛ ЭРЧИМ" клуб
2. Т.Алтаншагай эзэнтэй "ХОВД ИЖИЛ АЛТАЙ" клуб
3. Д.Тогтохсүрэн эзэнтэй "УУРХАЙЧИН" клуб
4. Х.Лхагвасүрэн эзэнтэй "ХИЛЧИН" клуб
5. Д.Алтанхүү эзэнтэй "ХАШХАН ӨВӨРХАНГАЙ" клуб
6. Ж.Наранбаатар эзэнтэй "HOBBY ACE" клуб
7. Н.Баттулга эзэнтэй "ДАРХАН МОГУЛС" клуб
8. Г.Чинзориг эзэнтэй "МИНТОНЕТТ ГОВЬ" клуб