Монголын Үндэсний Дээд лигийн аварга Улаанбаатар Амазонс баг Азийн Аваргуудын лигт анх удаа өрсөлдөж, түүхэн тоглолтууд хийлээ. Тэд хэсгээсээ хоёрдугаар байраар шалгаран хагас шигшээ, хүрэл медалийн төлөөх тоглолтуудыг Азийн сагсан бөмбөгийн томоохон төлөөллүүд болох БНСУ, Японы шигшээ багуудтай хийж, 4-р байранд шалгарлаа. Нийт дөрвөн тоглолтын дараах байдлаар Улаанбаатар Амазонс багийн тоглогчид тэмцээний нийт тоглолгчдын олон статистик үзүүлэлтээр тэргүүлснийг онцлон хүргэж байна.
WBLA Asia тэмцээнд Улаанбаатар Амазонс багийн тоглогчид олон үзүүлэлтээр тэргүүлжээ
Ө
Өсөхбаяр
9 сарын 29


Amari J'Nae Robinson: 28 оноотойгоор 2-р байр
Kayleigh Thao My Truong 22 оноотойгоор 3-р байранд
О.Хулан 13.8 оноотойгоор 12-р байрт тус тус бичигдсэн байна.
Дундаж самбараас бөмбөг авалтаар:

О.Хулан 9.5 самбартайгар 3-р байранд
Amari J'Nae Robinson 8.5 самбартайгаар 4-р байранд
Б.Ариунцэцэг 5 самбартайгаар 12-р байранд тус тус бичигдсэн байна.
Нэг тоглолтод дунджилсан оновчтой дамжуулалтаар:

Kayleigh Thao My Truong 5.5 оновчтой дамжуулалтаар 4-р байранд бичигдсэн байна.
Нэг тоглолтод дунджилсан бөмбөг таслалтаар:

О.Хулан 2.2 бөмбөг таслалт дунджилж 5-р байранд бичигдсэн байна.
Нэг тоглолтод дунджилсан минутаар:

Kayleigh Thao My Truong 38.9 минут дунджилж 1-т
Amari J'Nae Robinson 37.5 минут дунджил 2-т
О.Хулан 36.2 минут дунжилж 3-т
Б.Болор-Эрдэнэ 28.9 минут дунджилж 6-р байранд тус тус бичигдэн энэхүү тэмцээний шилдэгүүдийн эгнээнд дээрх тамирчид маань бичигдсэн байна.