MSports logo
NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 12

  • NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    Жил бүр ESPN-ээс эрхлэн гаргадаг шилдэг 100 тоглогчийг зарласан ба 74-51 хүртэл эрэмбэлэгдсэн тоглогчийг хүргэж байна. Тус чансааг 13 дахь жилдээ гаргаж байгаа ба сурвалжлагч, редактор, продюсер, шинжээчдээс бүрдсэн 150 гаруй хүн тоглогчдын нөлөө, статистик баримт, хамгаалалтын нөлөө, дундаж үзүүлэлт, тогтвортой тоглох магадлал, багт үзүүлж буй үр нөлөө зэрэг бүхий л зүйлийг харгалзан үзэж энэхүү чансааг гаргасан юм. 

    74. Кэйд Каннингам /Детройт Пистонс/

    Өнгөрсөн жилийн чансаанд 35-т бичигдэж байсан түүний хувьд өнгөрсөн улиралд гэмтлийн улмаас 12 тоглолтод оролцсон нь 74 хүртэл унах гол шалтгаан болжээ.  Гурав дахь жилдээ тоглох гэж буй түүний хувьд Моторт хотын ирээдүй гэгдэж буй тэрээр ирэх жил гэмтэл бэртэлгүй бол 19 оноо 6 самбар 6 оновчтой дамжуулсан өмнөх улирлын амжилтаа давуулах бүрэн боломжтой. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    73. Чет Холмгрен /ОКС Тандер/

    Өнгөрсөн жилийн драфтын хоёр дахь сонголт бүтэн улирал бэртлийн улмаас өнжсөн ч энэ жил багтаа хэрэг болно гэдгээ улирлын өмнөх тоглолтуудад харуулаад амжсан. Түүний өндөр, гарын алд, шидэлтийн гүйцэтгэл зэрэг нь энэ жил залуу чадварлаг Тандер багийг улам аюултай болгох биз ээ.  

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    72. Жордан Пүүл /Вашингтон Визардс/

    Хуучин багаасаа солигдож Вашингтон Визардс багт ирээд удаагүй байгаа Жордан Пүүл шинэ багтаа хуучин Пүүлээс өөр түвшинд тоглоно гэдгээ мэдэгдээд амжсан. Оноо авах тал дээр асуудалгүй тэрээр Клэй Томпсон, Стефен Көрри зэрэг лигийн элит тоглогчдоос өөр газар тоглож буй нь хувийн статистикууд нь өсөх бүрэн боломжтой хэмээн судлаачид үзэж байна. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    71. РЖ Баррет /Нью Йорк Никс/

    Канад улсаас ДАШТ-д оролцон хүрэл медаль хүртсэн түүний хувьд бэлтгэл сургуулилт хангалттай байгаа. Түүний алсын зайн шидэлтийг онцлох нь зүйтэй. Учир нь хоёр дахь улиралдаа алсын зайнаас 40%-тай шидсэн юм.  Өнгөрсөн жил 19 оноо, 5 самбар, 2.8 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн нь лигийн тоглогчдоос 71-р байрт жагсахад нөлөөлжээ. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    70. Уолкер Кесслер /Юта Жазз/

    Өнгөрсөн жил эхний жилдээ өөрийгөө ямар потенциалтай тоглогч гэдгээ харуулж чадсан Кесслер АНУ-ын шигшээд ч багтаад амжсан. “Шериф” хочит тэрээр шилдэг хамгаалан тоглогч болж чадна гэдгээ харуулж нэг тоглолтод дунджаар 2,3 хаалт гүйцэтгэн лигийн эхний дөрөвт жагсжээ. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    69. Брүүк Лопез /Милаукий Бакс/

    Баксын хамгаалалтын ноён нуруу Брүүк Лопез өнгөрсөн улиралд 193 хаалт хийж, 1225 удаа будагтай талбайгаас оноо авсан нь лигт нэгт орох үзүүлэлт болсон байна. Будагтай талбайн хамгаалалтыг нугалдаг түүнд урд шугамд Жрү Холидэй тусалдаг байсан бол одоо ур чадвар өндөр Дэмиан Лиллард ирсэн нь түүний тоглолтын арга барилд бага зэрэг өөрчлөлт орох магадлалтай. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    68. Майкл Портер Жр /Денвер Наггетс/

    Өнгөрсөн улирлын аварга Портерын алсын зайн шидэлтүүд тийм ч сайн байгаагүй. Гэхдээ аваргын цувралд 16 оноо, 13 самбар авсан нь Наггетс багт аваргын цом өргөхөд том тус хүргэсэн. Шидэлт нь болоогүй тэрээр аваргын авахын тулд юу хэрэгтэйг ухаарч хамгаалалт хурдан довтолгоондоо анхаарснаар бүсийн финал болон аваргын тоглолтод үүргийн сайн тоглогч байж чадсан юм. Өдгөө 25 настай түүний хувьд нурууны бэртэл нь сэдрэхгүй бол Наггетс багийг хүчирхэгжүүлж буй хүчин зүйлийн нэг байсаар байх болно. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    67. ОЖ Ануноби /Торонто Рэпторс/

    Ануноби бол ямар ч байрлалын тоглогчийг хамгаалж чадах лигт буй цөөхөн хэдэн элит хамгаалагчдын нэг. Хүн болгон түүнийг хамгаалалтын нөлөөг хардаг бол тэр өмнөх улиралд оноо авч чадна гэдгээ батлан харуулсан. Учир нь нэг тоглолтод 6-аас дээш гурван онооны шидэлт гүйцэтгэж 38%-аас дээш хувьтай довтлоод байгаа юм.  Энэ байдлаа үргэлжлүүлж чадвал гэрээний сүүлийн жилдээ тоглож буй тэрээр Торонто хотдоо юм уу өөр багт очсон ч өндөр гэрээ хүсэх боломжтой.

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    66. Аустин Рийвс /Лос Анжелес Лакерс/

    Өмнөх улиралд Лакерс багийн тэр дундаа Леброны дуртай тоглогч болсон Аустин Рийвс энэ зун ДАШТ эх орноо төлөөлөн оролцсон ч медаль хүртэж чадаагүй. Гэсэн ч тэрээр багт хэр нөлөөтэй тоглож чадахаа харуулж дундын зайнаас 57%, алсын зайнаас 50%, чөлөөт шидэлтээ 95%-тай гүйцэтгэсэн. Энэ улирал амжилт нь ахисан олон тоглогчдыг бид харах бол Аустин Рийвс тэрхүү тоглогчдын дээгүүр жагсах өндөр магадлалтай. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    65. Майлс Турнер /Индиана Пэйсэрс/

    Өнгөрсөн улиралд солилцооны цонхонд байнга яригдаж байсан Майлс Турнер  Индиана Пэйсэрс багтайгаа хоёр жилийн гэрээ сунгаж олны анхаарлаас салсан. Улиралд 62 тоглолтод оролцохдоо 18 оноо, 7 самбар, 54.8%-ын довтолгоо гүйцэтгэсэн нь багийн хамтрагч Тайрис Халибуртоны араас бичигдэх үзүүлэлт юм. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    64. Рүди Гоберт /Миннесота Тимберволвес/

    Рүди Гобертыг багтаа нэгтгэсэн нь маш муу сонголт болсон хэмээн олон сэтгүүлчид үзсэн. Учир нь Карл Энтони Таунстай хамт 529 минутыг өнгөрүүлэхдээ Миннесота Тимберволвес баг 106.2 оноо буюу хамгийн бага оноог нэг тоглолтод авч байв. Гэсэн ч Рүди Гоберт 13.4 оноо, 11.6 самбар буюу улирлын турш хоёр аравт дунджилсан хэвээрээ байгаа юм.  

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    63. Скотти Барнес /Торонто Рэпторс/

    Улирлын шилдэг залуу тоглогчийн шагналт түүний хувьд өнгөрсөн улирал шат ахин өөр түвшинд тоглохыг хичээсэн ч тийм амжилттай болоогүй. Түүний самбараас бөмбөг авалт, алсын зайн шидэлтийн хувь буурсан ч,  чөлөөт шидэлт, оновчтой дамжуулалтын чадвар сайжирсан үзүүлэлттэй байна. Торонто Рэпторсийн ирээдүйн амжилт түүний өсөн дэвжихтэй шууд хамааралтай тул шинэ дасгалжуулагчтайгаа хэрхэн ажиллахыг харах үлдлээ. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    62. Кристапс Порзингс /Бостон Селтикс/

    Энэ жилийн томоохон солилцооны нэг болсон Порзингс дорнод бүсийн хүчирхэг Бостон Селстикс багтай нэгдсэн. Өнгөрсөн улиралд 23.2 оноо, 8.4 самбар, алсын зайнаас 38.5 хувьтай довтолж байсан Латви залуу шинэ багтаа томоохон нэмэр болох нь дамжиггүй. Харин плэй оффт 10 хан тоглолт хийсэн нь улирал бүр аваргын төлөө яригдаж буй Бостон Селтикс багт хэрхэн нөлөөхийг ирэх хавар харах нь дээ. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    61. Десмонд Бэйн /Мемфис Гриззлис/

    Аль хэдийн лигийн шилдэг шидэгчдийн нэг болсон Десмонд Бэйн 20-иос доошгүй оноо, 5 самбар, 4 оновчтой дамжуулалт, алсын зайнаас 40-өөс дээш хувьтай шидэж буй нь Стефен Көрри, Кевин Дурант зэрэг элит тоглогчдын араас бичигдэж байгаа. Түүний оноо авалт, самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалтын дундаж үзүүлэлтүүд улирал бүр нэмэгдэж байгаа нь энэ улиралд чадварлаг залуучуудаас бүрдсэн Мемфис хотын багт олон талаараа үр ашигтай байх юм. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    60. Дежоунте Муррэй /Атланта Хокс/

    Урд шугамын хамгаалалт довтолгоонд чадварлаг тоглодог Муррэй өнгөрсөн улирал шинэ багтаа 20 оноо, 5.3 самбар, 6.1 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн. Түүний бөмбөг таслах чадвар элит түвшнийх гэж хэлэхэд буруудахгүй ба сүүлийн дөрвөн жилд 100 гаруй бөмбөг тасалсан цорын ганц тоглогч юм. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    59. Маркус Смарт / Мемфис Гриззлис /

    Бостон хотын хайртай хүү Маркус Смарт энэ зуны солилцоогоор Мемфис Гриззлис багт нэгдсэн. Ахмад туршлагатай, хал үзэж халуун чулуу долоосон тоглогчгүй байсан Гриззлист Смартын нөмөр нөөлөг асар их байх нь дамжиггүй. Тоглолт бүрт 1.5 бөмбөг таслалт, 6.3 дамжуулалт өгсөн тэрээр Жа Морант, Десмонд Бэйн, Жарен Жэйксон Жр зэрэг залуучуудад хамгийн хэрэгтэй тоглогчийн нэг байна. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    58. Жерами Грант /Портланд Блэйзерс /

    Лигийн хамгийн дутуу үнэлэгддэг тоглогчдын нэгт зүй ёсоор яригддаг Жерами Грант өнгөрсөн улирал тоглолт бүртээ 20 оноо, 4.5 самбар, 2.4 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн нь түүний замналын дээд үзүүлэлт болсон байна. Талбай дээр байх үедээ хамгаалалт, довтолгоонд цаг үргэлж ашигтай тоглодог тэрээр сэргээн босголтын шатандаа яваа Портланд Блэйзерс багийн хамгийн туршлагатай тоглогч гэхэд буруудахгүй. Мөн тэрээр 5 жилийн 160 саяын гэрээ Портанд багтайгаа үзэглэсэн. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    57. Зион Виллиамсон /Нью Орлеанс Пеликанс/

    2019 оны драфтын тэргүүн сонголт бэртэл гэмтлээс шалтгаалж өөрийгөө батлан харуулж чадалгүй тав дахь улиралтайгаа золголоо. Өнгөрсөн жил 29 тоглолтод оролцохдоо 26 оноо, 7 самбар, 4.6 оновчтой дамжуулалт дунджилсан тэрээр ирэх улиралд тоглоход бэлэн байгаагаа зарласан. Түүний бэртэл гэмтлээс багийн ирээдүй болон түүний НБА дэх замнал шууд хамааралтай тул ирэх улирал дор хаяж 50-иас дээш тоглолтод оролцох шаардлагатай болоод байна. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    56. Фред ВанВлит /Хьюстон Рокетс/

    Сэргээн босголтын шатандаа явж буй Хьюстон Рокетс багт аваргын туршлагатай Фред ВанВлит шиг тоглогч байх нь сайн зүйл. Тиймдээ ч түүнийг энэ зун 3 жилийн 130 саяын өндөр гэрээгээр багтаа нэгтгэж чадсан. Хуучин багтаа буюу Торонто Репторст нэг тоглолтод 19.3 оноо, 7.3 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн түүний хувьд залуучууддаа үлгэр дуурайлал, багийн зохион байгуулалт, тэсвэр хатуужилтай байдал, хожиход юу хэрэгтэйг суралцахад нөлөөлнө хэмээн найдаж байна. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    55. Дрэймонд Грийн /Голден Стэйт Уарриорс/

    Өдгөө 33 настай Дрэймонд Грийн Голден Стэйт гэх өнөө цагийн хамгийн олон дэмжигчтэй багийн цохилох зүрх нь байсаар ирсэн. Багийн довтолгооны найруулга, хамгаалалтын ноён нуруу түүний хувьд өнгөрсөн улиралд 8.5 оноо, 7.2 самбар, 6.8 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн байна.

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    54. Андрью Уиггинс /Голден Стэйт Уарриорс/

    Өнгөрсөн жил Уиггинсийн хувьд замналынх нь хамгийн хүнд жил тохиосон гэж болно. Уиггинс бэртэл гэмтэл болон гэр бүлийн асуудлаас болж нийт 45 тоглолт өнжсөн бөгөөд плэй оффын тоглолтуудад өмнөх жилийн аварга авахад том нөлөө үзүүлсэн Уиггинсийн сайн тоглолт эргэн ирсэнгүй. Хэрвээ тэр 2022 оны аварга авах үеийн хэмнэл, тоглолтын арга барилаа алдаагүй бол яах аргагүй шилдэг 50 тоглогчид багтах учиртай. Шинэ улиралд сэтгэл зүй болоод бие бялдрын асуудалгүй эргэж ирнэ гэж итгэж байна. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    53. Жош Гидди /ОКС Тандер/

    2021 оны драфтын 6 дахь сонголт Жош Гидди, Шай Гилжиус Александртай хамт Тандер багийн ирээдүй хэмээн яригдаж буй. Гидди лигт орсноосоо хойш тогтмол трипл-дабл хийх дөхөж байгаа ба өнгөрсөн улиралд 16.6 оноо, 8 самбар, 7 оновчтой дамжуулалт дунджилсан. Одоо 21 хэн настай түүний хувьд багтаа аль хэдийн дассан гэж болох ба чадварлаг залуучуудаар бүрдсэн Тандер багт түүн шиг толгой сайтай тоглогчийн үүрэг нэлээдгүй бий. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    52. Франз Вагнер /Орландо Мэжик/

    Энэ жилийн Дэлхийн аварга авахад чухал нөлөө үзүүлсэн Герман тоглогч зуны бэлтгэл, сургуулилт хангалтай байгаа нь ойлгомжтой. Өнгөрсөн улиралд 18.6 оноо, 4.1 самбар, 3.5 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн нь бусад Европ төвүүдийн адил IQ өндөртэй хэмээн бусдад үнэлэгддэг. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    51. Аарон Гордон /Денвер Наггетс/

    Денвер Наггетс баг аваргын зургаа хананд өлгөхөд нэг хадаас дутуу байсан нь Аарон Гордон. Түүний улиралд үзүүлсэн нөлөө, Никола Иокичтой хослон тоглосон гайхалтай тоглолтуудын ачаар Плэй Оффт нэгдүгээр байраар шалгарч цаашлаад аварга авахад эсрэг багийн бүхий л супер одуудыг хамгаалж, хамгаалалтын ачааллыг өөр дээрээ үүрсэн. Гордон Майамигийн эсрэг финалын 4 дэх тоглолтод 27 оноо, 7 самбар, 6 оновчтой дамжуулалт өгснөөр Денвер хотод удаан хүлээсэн аваргын цомыг авчрахад том тус хүргэсэн билээ. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна