Спортын мастер Буянжаргалын Оюун-Эрдэнэ шигшээ наймд шалгарах эрхийн төлөө БНХАУ-ын хүчирхэг тамирчинтай сэц мэргэнээ сорьж 6-0 харьцаатай ялагдал хүлээлээ. Гурав дахь олимпын наадамдаа оролцож буй Б.Оюун-Эрдэнэ эхний шатандаа Италийн тамирчин Вероника Флореног 6-0 харьцаатай буулган авч, шигшээ 16-д шалгарсан. Тэрбээр шигшээ 8-д шалгарах эрхийн төлөө БНХАУ-ын тамирчин Чуняан Вутэй учраа таарсан. Чуняан Вү нь дэлхийн 4 удаагийн аварга бөгөөд, паралимпын наадмын мөнгө, хүрэл медальтай туршлагатай тамирчин байсан юм. Тэдний өрсөлдөөнийг Чүняан Вү илт илүүрхэж, 6-0 харьцаатай ялалт байгууллаа. Ийнхүү Б.Золбоо дасгалжуулагчтай Б.Оюун-Эрдэнийн Парисын паралимпын наадмын аялал энд хүрээд өндөрлөж байна.
Түүнтэй нэг төрөлд өрсөлдөж буй Спортын мастер Д.Сэлэнгээ өнөөдөр 23:34 цагаас хагас шигшээд шалгарах эрхийн төлөө өрсөлдөнө.