MSports logo
Паралимп: Спортын мастер Д.Сэлэнгээ шигшээ наймд шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 3

  • Паралимп: Спортын мастер Д.Сэлэнгээ шигшээ наймд шалгарлаа

    Өдгөө хоёр дахь олимпын наадамдаа оролцож буй Б.Золбоо дасгалжуулагчтай спортын мастер Дэмбэрэлийн Сэлэнгээ нь анх "Токио-2020" олимпод оролцсон бөгөөд Ази тивийн АШТ-ий хүрэл медаль, Парис-2024 паралимп наадмын эрх олгох тэмцээний хүрэл медальтай, мөн байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд хүрэл медаль хүртсэн юм.

    Парис 2024 паралимпын наадмын байт харвааны урьдчилсан шатны шалгаруулалтад 08-р сарын 29-ний өдөр оролцохдоо Д. Сэлэнгээ 622 оноо цуглуулж гуравдугаар байрт бичигдсэн. Улмаар эхний шатаа хийлж, хоёр дахь шатанд Украйны тамирчин Анна Викторийа Шевченког 6-2 харьцаатай буулгаж аван шигээ наймд шалгарлаа.  

    Паралимп: Спортын мастер Д.Сэлэнгээ шигшээ наймд шалгарлаа

    Тэрбээр дараагийн шатанд Словений тамирчин Зива Лавринчтай хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө 23:34 цагаас цэц мэргэнээ сорино. Түүний өрсөлдөгч Зива нь 1989 онд төрсөн, ДАШТ-д хоёр удаа оролцохдоо 5 болон 7-р байранд орсон туршлагатай. Мөн Европын аварга шалгаруулах тэмцээнүүдэд жил болгон тогтмол оролцож байсан ч медаль хүртэж чадаагүй ба Парис 2024 паралимп нь түүний анхны олимп юм.

    Манай тамирчин Д.Сэлэнгээ нь олимпын наадмаас өмнө дэлхийн чансааны 5-рт бичигдэж байна.