Өнөөдөр видео дамжуулалтын хамгийн том платформуудын нэг “Netflix”-ийн зүгээс зохион байгуулсан “Дуусаагүй тэмцэл” нэртэй хотдог идэлтийн дэлхийн шилдгүүдийн өрсөлдөөн явагдаж өндөрлөлөө. Сүүлийн 10 гаруй жил дэлхийн рекорд амжилтыг ээлжлэн эзэмшиж байсан Японы иргэн Такеру Кобаяаши болон АНУ-ын иргэн Жой Честнат нар олон мянган үзэгчийн өмнө халз өрсөлдөв. Нью-Йоркийн Кони-Айленд хотод болсон Натаны нэр хүндтэй олон улсын хотдог идэх уралдаантай яг ижил дүрмийн дагуу Честнат, Кобаяаши нар 10 минутад хэн нь их хотдог идэхээ үзэхэд нь Кобаяши ердөө 67 хотдог идэж амжсан бол Честнат 83-ыг амжилттай дуусгаж 2021 оны “Натан”-ы тэмцээнд тогтоосон өөрийн амжилт болох 76 ширхэг хотдог идсэн дэлхийн дээд амжилтыг эвджээ.
Жой Честнат 10 минутад 83 хотдог идэж дэлхийн дээд амжилтыг дахин шинэчилжээ
Ө
Өсөхбаяр
9 сарын 3
Тэмцээний дараа Честнат "Би олон жилийн турш 80 хотдог идэхийг хичээсэн. Кобаяаши байгаагүй бол би хэзээ ч үүнийг хийж чадахгүй байсан байх. Бид бие биедээ сайн байгаагүй ч түүний хийж чаддаг зүйл нь намайг хурцалж байгаад нь дуртай. Энэ тэмцээн бидний хамгийн шилдэг өрсөлдөөн байх” хэмээн тайзан дээрээс хэлэв.
Кобаяаши тэмцээний дараа "Би чадах бүхнээ хийсэн ч ялахад хангалттай байсангүй” хэмээн орчуулагчаар дамжуулан хариулав. Кобаяаши нь 2001-2006 онд Натаны тэмцээнд үнэмлэхгүй түрүүлж байсан ба Честнат хаан ширээнд суухаас өмнө эзэмшиж байсан бөгөөд 17 жилийн хугацаанд 16 түрүүлсэн юм.