MSports logo
Өнөөдөр Паралимпын дэвжээнээ Спортын мастер Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар цэц мэргэнээ сорино
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 3

  • Өнөөдөр Паралимпын дэвжээнээ Спортын мастер Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар цэц мэргэнээ сорино

    Парис-2024 Паралимпын наадмын Байт харвааны ганцаарчилсан рекурв төрөлд Монгол улсаа төлөөлөн Спортын Мастер Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөж буй. Тэд байт харвааны урьдчилсан шатны шалгаруулалтад 08-р сарын 29-ний өдөр оролцсон ба Спортын мастер Д. Сэлэнгээ 622 оноо цуглуулж гуравдугаар байр, Спортын мастер Б.Оюун-Эрдэнэ 524 оноо цуглуулж 18-р байр тус тус эзэлсэн. Улмаар Д.Сэлэнгээ өндөр оноо цуглуулсан тул эхний шатаа хийлж, шигшээ наймд шалгарах эрхийн төлөө Украйн болон Колумбын харваачдын аль ялсантай өрсөлдөх юм. Харин Спортын мастер Б.Оюун-Эрдэнэ шигшээ 16-д шалгарах эрхийн төлөө Италийн тамирчин Вероника Флоренотой учраа таарлаа. Вероника Флорено нь 2022 оны Дэлхийн аваргаас гадна, хоёр удаагийн хүрэл медальтай. Өмнө нь Лондон болон Риогийн олимпод оролцож байсан туршлагатай тамирчин юм.

    Д.Сэлэнгээ монголын цагаар 17:00 цагт харвах бол Б.Оюун-Эрдэнэ 17:33 цагаас харвах хуваарьтай байна.

    Өнөөдөр Паралимпын дэвжээнээ Спортын мастер Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар цэц мэргэнээ сорино