“UEFA NATIONS LEAGUE” тэмцээний шөвгийн 8-н эхний тоглолтууд болж өнгөрлөө. Хорватын шигшээ баг талбай дээрээ хүчирхэг Францын шигшээ багийг хүлээн авч тоглолоо.Тоглолт эхлээд удалгүй Францын шигшээ багийн хамгаалагч I.Konate 16-н шугаман дотор гар хүрч шүүгч торгуулийн цохилтын эрхийг талбайн эздэд өглөө. Торгуулийн цохилтыг A.Kramaric гүйцэтгэсэн боловч Франц хаалгач M.Maignan амжилттай хааж чадав. Гэвч тоглолтын 26’ Хорватын шигшээ багийн туршлагатай жигүүр I.Perisic-н зүүн жигүүрээс өгсөн хөндлөн дамжуулалтыг довтлогч A.Budimir мөргөж гоол оруулснаар тэргүүллийг авч чадлаа.Эхний үеийн цаг дуусахтай зэрэгцэн эхний гоолын дамжуулалтыг өгсөн I.Perisic ганган нэгэн цохилтыг гоол оруулснаар тоглолтыг 2:0 харьцаатай эхний хагасыг илүүрхэв.Тоглолтын 2-р хагас талбайн эзэд маш сайн хамгаалж эсрэгээрээ Францын шигшээ илүү олон боломж үүсгэж чадсан ч тоглолт 2:0-н харьцаатай Хорватын шигшээ багийн хожлоор өндөрлөлөө.
Хариу тоглолт Монголын цагаар 3сарын24 03:45 цагаас болно.