Перу улсын Лима хотноо өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохиогдож өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр болсон холимог багийн аварга шалгаруулах тэмцээнд манай Өсвөрийн шигшээ баг багаараа амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн байна.
Тус тэмцээнд Монголын жүдо бөхийн шигшээ баг тамирчдаас эмэгтэйчүүдийн -57 кг /жин/-д барилдсан “Гүрү дожо” клубын тамирчин Т.Ариунзаяа дэлхийн аварга болсон бахдам амжилт үзүүлсэн юм. Монгол Улсын шигшээ баг тамирчид нийт 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль, багийн төрөлд хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо.