MSports logo
“ПАРИС-2024” ОЛИМПЫН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТЭМЦЭЭНИЙГ “СТАД ДЕ ФРАНС” ЦЭНГЭЛДЭХИЙН ГАДНА ЗОХИОХ ХҮСЭЛТ ГАРГАЛАА
  • А
    Админ

    9 сарын 11

  • “ПАРИС-2024” ОЛИМПЫН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТЭМЦЭЭНИЙГ “СТАД ДЕ ФРАНС” ЦЭНГЭЛДЭХИЙН ГАДНА ЗОХИОХ ХҮСЭЛТ ГАРГАЛАА

    Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Себастьян Кое “Парис-2024” олимпын наадмын үеэр "Стад де Франс" цэнгэлдэх хүрээлэнгийн гадна хөнгөн атлетикийн тэмцээн зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Хөлбөмбөгийн  "Стад де Франс" цэнгэлдэх хүрээлэн нь Франц дахь хамгийн томд тооцогддог үндэсний спортын өв, бахархал юм.  Франс Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа “Хэрэв зарим арга хэмжээг гудамж, гадаа талбайд шилжүүлбэл энэ спортод үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлнэ” гэжээ. Парис-2024 олимпын наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Тони Эстонгует ч олимпын нээлтийг Парис хотын үзэсгэлэнт онцлох газруудад хийхээр төлөвлөж, спортыг илүү үзэгч, ард иргэдэд ойр хийхээр төлөвлөж байгаа. Тийм дээ ч хөнгөн атлетикийн тэмцээн мөн адил гадна талбай руу чиглэсэн байхыг ийнхүү уриалж байгаа нь зохион байгуулагчдын үзэл баримтлалтай нийцэж байна гэсэн үг.

     
    Коэ Олон улсын олимпийн хороо болон “ Парис 2024” олимпын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Тони Эстангует, гүйцэтгэх захирал Этьен Тобойс нартай аль хэдийн энэ талаар ярилцсан байна. "Бид спортыг ардчилсан болгохын тулд илүү их зүйл хийх ёстой гэдэгт би чин сэтгэлээсээ итгэж байна. Олимпын тасалбар худалдаж авах боломжтой цөөн хэдэн хүмүүсээр спорт хязгаарлагдах ёсгүй. Бид энэ баазыг аль болох өргөжүүлэх ёстой” гэж хэлээд Францын нийслэлд болох Олимпын нээлтийн ёслолын төлөвлөгөөний жишээг өөрийн бодолтой нийцэж байгааг мөн онцолжээ.

     
    “Стад де Франс" цэнгэлдэх нь 1998 онд баригдсан, 81 мянган үзэгчдийн суудалтай. Нэр хүндтэй энэхүү цэнгэлдэх хүрээлэнд рагби, хөлбөмбөг зэрэг спортын томоохон дэлхийн хэмжээний тэмцээнүүд зохиогдож байсан төдийгүй урлаг, соёлын тоглолтууд ч явагдсан байсан байна. Энэхүү цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа талбайд ч тэмцээн зохиох боломжтойг Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо үзүүлэхийг зорьж байна.  Дээр дурьдсанчлан, “Парис 2024” олимпын нээлтийн ёслолыг хотын төвд Сена мөрний дагуу хийхээр төлөвлөөд байгаа юм. Нээлтийг 7-р сарын 26-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Парис дахь нээлтийн ёслолын гэрч болох 600,000 үзэгч буюу цэнгэлдэх хүрээлэнд орох зөвшөөрөгдсөнөөс 10 дахин их үзэгч нээлтийг өөрийн биеэр гэрчлэх боломжтой болно. Парисын олимпоор дамжуулан ард түмний оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна.

    Н.Бэлгүүн