MSports logo
Хаан Жэймс замналынхаа 50.000 дахь оноонд хүрч, түүх бүтээлээ
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 5

  • Хаан Жэймс замналынхаа 50.000 дахь оноонд хүрч, түүх бүтээлээ

    Лос Анжелес Лэйкерс багийн супер од Леброн Жэймс өнөөдөр NBA-ийн түүхэнд улирал болон плэй-оффын нийлбэр оноогоороо 50,000 онооны босгыг дасван анхны тоглогч боллоо.

    Лос Анжелес Лэйкерс Нью Орлеанс Пеликанс багтай хийсэн тоглолтын эхний үед Жеймс 3 онооны шидэлт амжилттай болгож 50.002 дахь оноогоо авсан юм. Өдгөө 40 настай Жэймс 22 жилийн замналынхаа турш NBA-ийн түүхэн дэх улиралд (41,840) болон плей-оффт (8,162) оноо авсан нь аль ч үзүүлэлтээр түүхэн дэх шилдэг оноо түүгч болсон юм.


    Хаан Жэймс замналынхаа 50.000 дахь оноонд хүрч, түүх бүтээлээ

    Жэймс 22 дахь улиралдаа 50,000 оноо авсан нь Винс Картертай хамт НБА-гийн түүхэнд хамгийн олон жил тоглосон тоглогч болсон. 20 улирал тоглосон Лэйкерсийн домог Карим Абдул-Жаббар 44,149 оноотой NBA-гийн түүхэнд хоёрдугаарт бичигдэж байна.

    Тэрбээр хоёрдугаар сард 29.3 оноо, 10.5 самбар, 6.9 оновчтой дамжуулалт, 1.2 бөмбөг таслалт дунджилснаар NBA-ын Өрнөд бүсийн сарын шилдэг тоглогчоор тодорсон нь энэ шагналыг хүртсэн хамгийн ахмад тоглогч болсон юм.