MSports logo
The MongolZ баг хагас шигшээд шалгарахын төлөө G2 багтай тоглоно
  • М
    Мөнхбаясгалан

    9 сарын 19

  • The MongolZ баг хагас шигшээд шалгарахын төлөө G2 багтай  тоглоно

    Серби улсын Белград хотын Belgrade Arena хүрээлэнд FISSURE Playground #2 тэмцээний хасагдах шатны тоглолтууд өнөөдөр эхэлж байна. Тус тоглолтууд дээрх Аренад үзэгчдийн зохиогдож байгаагаараа онцлогтой.

    Шилдэг найман баг хасагдах журмаар “ВО3” тоглолтоор тоглоно. Шилдэг найман багууд хэсгийн тоглолтын үр дүнгээс шалтгаалж хоорондоо учраа таарсан байгаа. The MongolZ багийн хувьд шөвгийн наймын тоглолтод G2 Esport багтай тааран тоглохоор болсон. Хоёр багийн тоглолт өнөөдөр 16:00 цагаас эхэлнэ.

    The MongolZ баг хагас шигшээд шалгарахын төлөө G2 багтай  тоглоно
    The MongolZ баг хагас шигшээд шалгарахын төлөө G2 багтай  тоглоно

    Энэ тэмцээний өмнөхөн болсон BLAST Open London 2025 тэмцээнд багийн гишүүдээ өөрчлөн оролцож, энэ оны анхны аваргын цомоо өргөсөн G2 багийн хувьд шинэ бүрэлдэхүүнтэйгээр The MongolZ багтай огт тоглоогүй байгаа юм. Харин The MongolZ баг BLAST Open London 2025 тэмцээнд оролцоогүй өнжсөн бөгөөд энэ тэмцээний өмнөх Esports World Cup 2025 тэмцээнд аваргын цомыг өргөсөн юм. Өөрөөр хэлбэл бие биеийнхээ эзгүйд аварга болсон хоёр багийн тулаан болох нь ээ.

    The MongolZ баг хагас шигшээд шалгарахын төлөө G2 багтай  тоглоно
    The MongolZ баг хагас шигшээд шалгарахын төлөө G2 багтай  тоглоно

    Өмнө нь хоёр баг нийтдээ найман удаа тааран тоглож, дөрвөн удаа хожиж, дөрвөн удаа хожигдсон гэсэн таараатай байгаа юм.

    2025.08.03-нд болсон ESL Pro League Season 21 тэмцээнд G2 1‑2 The MongolZ

    2025.03.24-нд болсон BLAST Premier Open 2025 Season 1 тэмцээнд G2 2‑0 The MongolZ

    2025.05.20-нд болсон IEM Dallas 2025 тэмцээнд The MongolZ 2‑0 G2

    2024.05.12-нд болсон Perfect World Shanghai Major 2024 тэмцээнд G2 0‑1 The MongolZ

    2024.07.17-нд болсон Esports World Cup 2024 тэмцээнд G2 2‑0 The MongolZ

    2024.04.25-нд болсон ESL Pro League Season 19 тэмцээнд The MongolZ 2‑0 G2

    2023.05.08-нд болсон Paris Major 2023 тэмцээнд G2 1‑0 The MongolZ гэх тэмцээнүүдэд хоорондоо тааран дараах хожлуудыг байгуулж байжээ.