2001.01.21-нд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 3. Спортын удам байхгүй гэхдээ гэрийнхэн бүгд спортод дуртай, эв дүй, эвсэлтэй.
11 настайгаасаа хөлбөмбөгөөр хичээллэсэн. Хүүхэд байхад зүгээр тоглох нь л гоё байсан харин одоо бол бусад олон бодлуудаас түр ч гэсэн салж байгаа болохоор дуртай болж байгаа.
Шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнд Энэтхэгт болж байгаа тэмцээнд анх удаа багтсан. Шигшээ багт дуудагдана гэдэг нэр төрийн хэрэг байсан. Талбайд гараад өөрийн хийж чадах зүйлээ л гаргаж тоглохыг хүссэн. Талбайд гарсан тоглолтуудаа Монголын лиг шигээ төсөөлж тоглосон. Мөн дан ганц би энэ тоглолтуудад тоглоогүй гэж хэлмээр байна. Багийнхан маань болон би Христэд итгэдэг болохоор Бурхан надтай хамт тоглодог гэдэгт итгэдэг.
Эмэгтэй хүний оронд нэг өдөр орох боломж гарах байсан бол төрж үзэх юм болов уу. Тэгвэл магадгүй илүү ирээдүйд хэрэгтэй байх ????
Крашладаг олны танил хүн гэвэл Taylor Swift. Дуунууд нь байгаа байдал нь таалагддаг. Бүр нээх краш бол байхгүй ч заавал хэлэх ёстой гэвэл энэ дуучин илүү дээр санагддаг.
Амьтдаас нохойд илүү дуртай. Дулаан энергитэй санагддаг.
Хаана ч хэний ч өмнө өөрийнхөөрөө үнэн шударга байдаг эмэгтэй хүнд дуртай. Өөрийнхөөрөө байж чаддаг зан чанар таалагддаг.
Амжилт гэвэл медаль шагнал байгаа ч энэ нь надад жинхэнэ амжилт шиг санагддаггүй. Хөлбөмбөгөөс мэдэрсэн мэдрэмж тоглож байх хугацаанд уйлсан, инээсэн мөчүүд болон зөв хүмүүсээр хүрээлүүлж жинхэнэ ах, найз нараа олж авсан минь амжилт гэж боддог. Мөн багахан ч гэсэн зөв амьдралын хэв маягтай болсон нь хамгийн том амжилт гэж бодож байна. Цаашдын зорилго бол өөрийнхөө бодож явж байгаа зорилгуудыг бага багаар ч болов хийх л байна даа.
Хэн нэгний бодлыг унших боломж гарах байсан бол хэний ч бодлыг уншихыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл би өөрийнхөөрөө л амьдарч байгаа, хэн юу гэж бодох нь миний амьдралын зарчимд чухал биш.
Зав, боломж гарвал ууланд алхах, салхинд гарах дуртай. Ном унших, кофе уух, найзуудтайгаа уулзах дуртай. Ерөнхийдөө зүгээр сайхан chill байх дуртай.