1991 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 4. Нөхөр 2 хүүгийнхээ хамт амьдардаг. Багадаа даруухан, спортлог, миний бага насанд надтай ойролцоо насны охин хүүхэд байдаггүй байсан болохоор ах болон эрэгтэй үеэлүүдтэйгээ гадаа тоглох бас sega зэрэг тоглоомуудыг их тоглодог байсан.
Волейболын спортоор 14 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Анх газрын теннис болон ширээний теннисээр хичээллэж байсан. Манай ээж өөрөө спортод их дуртай сагсан бөмбөг тоглодог байсан тухайн үед нь спортын кет зэрэг нь ховор байсан учраас хичээллэж чадаагүй гэдэг. Ээж маань волейболын спорт руу оруулж байсан. Энэ спортын хамгийн их татагддаг зүйл нь миний хүрээлэл хайртай хамт олон, найзууд, ах эгч дүү нар минь. Мөн хожил нь урам, хожигдол нь дараагийн алхамд дайчлах хүчийг өгдөг учраас энэ спортоор тууштай хичээллэж байгаа.
Тэмцээний өмнө сэтгэл санаа тайван байх нь хамгийн чухал. Тэмцээний өмнө Ганцаараа байвал хөгжим сонсдог, багаараа байх үедээ аль болох хөгжилдөж бас тоглолтондоо бэлддэг. Сүүлийн үеийн хит болж байгаа дуунуудыг сонсдог.
Эрэгтэй хүний биед орвол эмэгтэйчүүдэд ойлгуулахыг болон мэдрүүлэхийг хүсдэг зүйлүүдийг нь мэдэхийг хүсэж байна.
Одоо бол crush-лдаг хүн байхгүй ээ. Бага байхдаа л солонгос киноны ах нарыг crush-даг байсан юм шиг байна ккк яг тэр энэ гэсэн юм байхгүй ээ хэхэ
Супер хүчтэй болох боломж олдсон бол цаг хугацаагаар аялдаг хүч байгаасай гэж бодож байна. Юунд ч харамсахгүй амьдармаар байна.
Өөрийнхөөрөө байдаг, элдэв маяг жүжиггүй, бие ээ зөв авч явдаг иймэрхүү зан чанартай эрчүүд таалагддаг. Манай нөхөрт дээрх зан чанараас гадна шулуун шударга, сайхан сэтгэлтэй, тусархаг, халамжтай зан байдаг.
Азийн оюутны аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс хүрэл медаль, шилдэг давуулагч, хоёрдугаар тэмцээнээс мөнгөн медаль авч байсан. Ойрын зорилго 2023 оны лигийн аварга болох /лигийн хүрэл, мөнгө, шилдэг тэгш тоглогч болж байсан ч аварга авч үзээгүй/
Чөлөөт цагаараа кино үзэх, найзуудтайгаа хамт цагийг өнгөрүүлэх дуртай.