Мемфис Гриззлис довтлогч Хавьер Тиллмэнийг Бостон Селтикс рүү 2-р тойргийн эрх авахын тулд илгээсэн байна. Гриззлис 2027 оны хоёрдугаар тойргийн Атланта Хоуксын эрх, 2030 оны Даллас Мавериксийн мөн хоёрдугаар тойргийн эрхүүдийг авсан хэмээн ESPN-ийн Адриан Вожнаровский мэдээлжээ. Мөн драфтын эрхүүд дунд Ламар Стивенсийг оролцуулсан ба Стивенс энэ улиралд Селтиксийн төлөө 19 тоглолтод оролцохдоо 2.8 оноо, 1.6 самбар дунджилсан байна. Тиллмэн, Стивенс нар энэ жил ижил цалинтай тоглож байна.
Энэхүү солилцоо энэ жил аваргын өрсөлдөөнд хүчтэй яригдаж буй Бостон Селтикст илүү ашигтай болж хувирсан байна. Учир нь Кристапс Порзингис, Ал Хорфорд нарын араас хамгаалалт, самбараас бөмбөг авалтаараа онцгой тэрбээр талбайд байх хугацаандаа ихэвчлэн нэмэх үзүүлэлттэй тоглодог нь Плэй-офф цаашлаад хагас болон шигшээ тоглолтуудад хэрэг болно гэж найдаж байна.