MSports logo
АНУ-ын од Бритни Гринер олимпын эрх олгох тэмцээний багт сонгогдсонгүй
  • Б
    Бэлгүүн

    2 сарын 7

  • АНУ-ын од Бритни Гринер олимпын эрх олгох тэмцээний багт сонгогдсонгүй

    Бельгийн Антверпен хотноо пүрэв гаригт эхлэх FIBA-гийн эмэгтэйчүүдийн олимпын эрх олгох тэмцээнд шигшээ багийг төлөөлөн оролцох 12 тоглогчийн дунд хоригдол солилцохоосоо өмнө ОХУ-д 10 сарын турш хоригдож байсан Америкийн сагсан бөмбөгийн од Бритни Гринерийг ням гарагт нэрлэсэнгүй. WNBA-гийн Финикс Меркури багт тоглодог 33 настай төвийн тоглогч өнгөрсөн ням гарагт Нью-Йоркт болсон гурван өдрийн бэлтгэлд уригдсан 18 тоглогчийн нэг байв. Гэвч пүрэв гарагт Бельгийн Антверпен хотноо эхлэх олимпын эрх олгох тэмцээнд АНУ-ыг төлөөлөн оролцох 12 тоглогчийн тоонд тэрбээр багтсангүй. AFP-ийн мэдээлснээр Гринер ирэх долоо хоногт тоглох боломжгүй байсан. Тиймээс тэр багийнхантайгаа өнгөрүүлсэн цаг нь бэлтгэлийн үүрэг гүйцэтгэсэн. АНУ-ын эмэгтэйчүүд энэ оны сүүлээр Парист явах эцсийн бүрэлдэхүүнээ сонгоно. Бритни Гринер 2022 оны WNBA-ийн улирлыг бүхэлд нь өнжсөн. Түүнийг хар тамхины хэргээр Орост саатуулснаас болж, кино шиг амьдралыг туулсан билээ. Гринер 2023 онд хоригдол солилцоогоор нутагтаа эргэн ирсэн. Улмаар тэрбээр өнгөрсөн улиралд Финиксийн төлөө 17,5 оноо, 6,3 самбар дундчилсан. Бельгид болох тэмцээнд оролцох АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд долоон олимпын тамирчин багтсаны дотор Олимпын таван удаагийн алтан медальт, 42 настай Диана Таураси багтжээ. 

    АНУ-ын од Бритни Гринер олимпын эрх олгох тэмцээний багт сонгогдсонгүй

    Гринер Бэйлорын Их Сургуульд коллежийн сагсан бөмбөг тоглож байсан бөгөөд энэ зууны АНУ-ын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн хамгийн агуу авьяастнуудын нэг юм. Тэрбээр 2000 оноо авч, 500 удаа хаалт хийсэн анхны NCAA тоглогч бөгөөд томоохон шагналуудыг хүртсэн. Гринер Рио де Жанейро хотноо болсон 2016 оны зуны олимп болон Токиогийн 2021 оны олимпод Америкийн бүсгүйчүүдийн хамтаар хошой аварга болсон билээ. Мөн 2014, 2018 онд дэлхийн хошой аварга болсон юм.

    АНУ-ын од Бритни Гринер олимпын эрх олгох тэмцээний багт сонгогдсонгүй