Өнгөрсөн жилийн аварга Эрдэнэт Майнерс багийн төвийн тоглогч О.Энхбаатар Завхан Бродерс багтай хийсэн цувралын эхний тоглолтод эсрэг багийн легионер тоглогч Жалил Триппийн тохойд цохиулан нүд нь хөхөрч, хамар нь хугарсан гэмтэл авсан. Тус тоглолтын дараа эмчийн үзлэгээр хэдэн тоглолт өнжих шаардлагатай болсон. Түүний бэртэл эдгэрч маргааш болох Эрдэнэт Майнерс, Завхан Бродерс багийн цувралын зургаа дахь тоглолтод оролцоно хэмээн Майнерс багийн туслах дасгалжуулагч Э.Анар мэдэгдлээ. Цувралыг 3-2 харьцаатайгаар Завхан Бродерс баг тэргүүлж буй энэ үед Майнерс баг хожигдох эрхгүй чухал тоглолтыг маргааш хийнэ. Цувралын зургаа дахь тоглолт маргааш 18:10 цагаас эхэлнэ.
О. Энхбаатар маргаашийн тоглолтод оролцоно
Ө
Өсөхбаяр
2 сарын 7