MSports logo
ШАРЖА, РОМ ХОТУУД ПАРИС 2024 ОЛИМПИЙН СКЭЙТБОАРДЫН ТЭМЦЭЭНИЙ УРЬДЧИЛСАН ШАТНЫ ГУРВАН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА
  • А
    Админ

    11 сарын 7

  • ШАРЖА, РОМ ХОТУУД ПАРИС 2024 ОЛИМПИЙН СКЭЙТБОАРДЫН ТЭМЦЭЭНИЙ УРЬДЧИЛСАН ШАТНЫ ГУРВАН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА

    Арабын Нэгдсэн Эмират улсын Шаржа хот болон Италийн нийслэл Ром хот 2024 оны Парис Олимпийн наадамд оролцох дэлхийн скэйтбоардингчдийн урьдчилсан гурван тэмцээнийг зохион байгуулахаар боллоо. Скэйтбоардын төрөлд ирэх жил Парк, гудамжны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Шаржа хотод дараалан зохион байгуулна гэдгийг батлажээ. Street буюу гудамжны төрөлд тамирчид нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 5-ны хооронд үргэлжлэх тэмцээнд оролцох юм. Паркийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн харин хоёрдугаар сарын 5-12-ны хооронд болно. “Street” ангилалын оролцогчид 6-р сарын 18-аас 26-ны хооронд болох Олимпийн Дэлхийн скейтбордын зэрэглэл онооны төлөө өрсөлдөхийн тулд Дэлхийн скейтбордын аялалын өмнөх зогсоол болсон Ром руу дахин нэг удаа цуглан, тэмцээнд оролцох юм байна.  

    Өнгөрөгч Есдүгээр сарын 2-ны өдөр Бразилд болох Парк, гудамжны дэлхийн аварга шалгаруулах 2022 тэмцээнийг зохион байгуулагчид анхны гэрээгээ зөрчсөн гэж үзэн цуцалсан билээ.  2022 оны Ромд болсон тэмцээний эрэгтэй төрөлд АНУ-ын Нижа Хустон түрүүлж, эмэгтэйчүүдийн төрөлд “Токио 2020” наадмын хүрэл медальт Японы Накаяма Фуна ялалт байгуулж байсан. Шаржагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 2023 онд болох байсан ч анхны зохион байгуулагчдын улмаас ийнхүү 2022 онд болох гэж байна.

     

    Н.Бэлгүүн