MSports logo
-50 градуст 21 км-ын зайн уралдаанд Монгол тамирчид Алт, Мөнгөн медаль хүртжээ
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 3

  • -50 градуст 21 км-ын зайн уралдаанд Монгол тамирчид Алт, Мөнгөн медаль хүртжээ

    БНХАУ-ын хамгийн хүйтэн цэгт зохион байгуулагдсан “Гэнхэ-2024” өвлийн хагас марафон гүйлтийн тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын нийт 1500 гүйгч уралдахад Монголын тамирчид алт, мөнгөн медаль хүртлээ. Тодруулбал 21 км-ын зайн эмэгтэйчүүдийн ангилалд манай тамирчин Г.Уугантуяа алтан медаль хүртсэн бол 21 км-ын зайн эрэгтэйчүүдийн ангилалд Л.Амардэлгэр мөнгөн медаль хүртжээ. 50 хэмийн тэсгим хүйтэнд гүйгчид 21 км-ын цас, мөстэй бас өгсүүр, уруу замд уралдсан нь тэдний тэсвэр тэвчээр, эр зоригийн илэрхийлэл юм. Энэ тэмцээний мөнгөн медальт Л.Амардэлгэр нь залуу гүйгч бол Г.Уугантуяа нь Монголын хэт марафон гүйлтийн ОУХМ цолтой, 24 цагийн гүйлтийн Монгол Улсын аварга, дээд амжилтыг эзэмшигч байна.

    Тэмцээний алтан медаль хүртсэн Г.Уугантуяа 80.000 юань, мөнгөн медаль хүртсэн Л.Амардэлгэр 50.000 юаний шагнал хүртсэн байна.

    -50 градуст 21 км-ын зайн уралдаанд Монгол тамирчид Алт, Мөнгөн медаль хүртжээ