МУГТ Нямбаярын Төгсцогт ээлжит тулаанаа Колумбийн боксчин Оскар Эскандонтой хийхээр болжээ. Ирэх 7-р сарын 26-нд Миссисипи мужийн “Билокси”-д тулаан болохоор товлогджээ.
Хоёр тамирчны хувьд хоёулаа сонирхогчдын боксоос спортын замналаа эхлүүлж, хоёул олимпын наадамд өрсөлдөж байсан бол Оскарын хувьд манай тамирчнаас насаар ахимаг. Тэрбээр 2004 оны Афины олимпийн наадамд оролцож, шилдэг 16-нд шалгарч байсан төдийгүй мэргэжлийн бокст шилжсэнээсээ хойш 25 ялалт байгуулж, гурван удаа ялагдаж байжээ.