Монголын волейболын лигийн хоёр удаагийн аварга, хоёр удаагийн үнэ цэнтэй тоглогч Тамираагийн Хангал нь 2024-2025 оны улиралд Тайланд улсын үндэсний дээд лигийн баг болох Nakhonratchasima VC клубт дахин тоглох гэрээ хийсэн байна. Тэрээр анх 2023 онд Тайланд улсыг зорьж, волейболын төрөлд легионер тамирчнаар гаднын улсад тоглосон Монголын хамгийн анхны эрэгтэй тоглогч болж байжээ. 2024-2025 оны улиралд Тайландын лигт үргэлжлүүлэн тоглох болсноор гадаадад бүтэн улирлын гэрээ байгуулсан Монголын волейболын гурав дахь тамирчин төдийгүй хамгийн залуу нь болж байгаа аж.
Ирэх Мягмар гаригт Т. Хангалын шинэ клуб болох "Нахон Ратчасима"-ийн хүсэлтээр тус клубын олон улсын тоглолтуудад оролцож бэлтгэлээ хангахаар Тайландыг зорих
юм.
Түүний менежерийн ирэх жилүүдэд төлөвлөсөн ажлуудых нь заримыг нь дурьдвал Тайваньтай урьдчилсан гэрээ байгуулсан. Европын орнуудад сонгон шалгаруулалтад оролцох, дэлхийд алдартай ивээн тэтгэгч Блэкролл (Blackroll)-той хамтын ажиллагаагаа дахин өргөжүүлэх гэсэн бол мөн Блэкролл Монголиа BLACKROLL MONGOLIA мэргэжлийн тамирчид, мэргэжлийн клубуудыг дэмжихээр болжээ.
Т. Хангалын гол зорилго нь Тайландад “Нахон Ратчасима” клубтэй дахин Аварга авч дахин хамгийн үнэ цэнэтэй тоглогч (MVP) болох гэнэ. Тодруулбал Т. Хангал нь өнгөрсөн жил Тайландын лигийн аварга болж, шилдэг довтлогч болон хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хамтад нь хүртсэн байна.