MSports logo
NBA: Гордон Хэйвард зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлалаа
  • Н
    Нанва

    8 сарын 2

  • NBA: Гордон Хэйвард зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлалаа

    Бостон Селтикстэй гурван улирлыг өнгөрүүлсэн Гордон Хэйвард пүрэв гарагт зодог тайлж байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулан зарлалаа. Тэрээр NBA-д 14 улирал тоглосныхоо дараа энэхүү шийдвэрийг гаргаж байгаа юм. Анх Юта Жазз багийн 2010 оны драфтын 9 дэх сонголтоор сонгогдсон олон талт довтлогч Хэйвард нь уг багтаа 2010-2017 хүртэл хүчин зүтгэж байсан шилдэг тоглогчдын нэг. Мөн 2017 онд Юта багийнхаа хамтаар Бүх оддын тоглогч болж байсан.

    Карьер:

    2010-2017 онд Ютах жазз баг

    2017- 2020 онд Бостон Селтикс баг

    2020-2024 онд Шарлотт Хорнетс баг

    2024 оны 2-р сарын 8-нд Оклахома Сити Тандер баг

    NBA: Гордон Хэйвард зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлалаа

    "Өнөөдөр би сагсан бөмбөгийн спортоос албан ёсоор зодог тайлж байна. Өнгөрсөн хугацаанд үнэхээр гайхалтай аялал байсан бөгөөд миний төсөөлж байснаас ч илүү амжилтад хүрэхэд тусалсан бүх хүмүүст болон Бурхандаа маш их талархаж байна. "Намайг хүчирхэгжүүлэгч түүгээр би бүгдийг хийж чадна" энэ ишлэл бол миний амьдралын туршид хамгийн их урам өгсөн дуртай ишлэл. Энэ бүхний дараа юу болохыг би тэсэн ядан хүлээж байна" гэж өөрийн цахим хуудсандаа бичиж албан ёсоор зодог тайлж буйгаа олон нийтэд зарлажээ.

    34 настай Хэйвард нь NBA-н карьертаа хамгийн сүүлд 15.2 оноо, 4.4 самбар, 3.5 оновчтой дамжуулалт дунджилснаар NBA-гийн карьераа ийнхүү дуусгалаа.