MSports logo
ПАРИС 2024: Дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон допингийн асуудалд холбогдоогүй
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 2

  • ПАРИС 2024: Дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон допингийн асуудалд холбогдоогүй

    Парисын наадмын Чөлөөт бөхийн төрөл 08-р сарын 05-ны өдөр эхэлнэ. Чөлөөт бөхийн төрөлд манай улсаас эмэгтэй 6 жинд, эрэгтэй 3 жинд нийт 9 тамирчин барилдахад бэлэн болоод байна.

    Өнөөдөр БНСУ-ын хэвлэл мэдээлэлд гарсан буруу ташаа мэдэгдэлтэй холбоотой мэдээлэл цахим орчинд тархсан. Түүнийг домингийн асуудалд холбогдож, оронд нь БНСУ-ын тамирчинг оролцуулна гэх мэдээллийг Монголын чөлөөт бөхийн холбоо үгүйсгэлээ. 


    Монголын чөлөөт бөхийн холбоо албан ёсны цахим хуудсаараа дамжуулан:


    “Өглөөний мэнд!
    Парис хотод бороотой нэгэн өглөө эхэллээ. Манай баг тамирчид амар жимэр, бэлтгэл сургуулилтаа хийгээд энд бүх зүйл маш сайн байна.
    Юуны өмнө аливаа цуурхлыг газар авхуулалгүй, мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг та бүхнээс хичээнгүйлэн хүсье!
    Мэдээллийн сайтууд мэргэжлийн зарчмаа баримталж, эх сурвалжийн тайлбар, баримт нотолгоотой зүйлийг олон нийтэд түгээнэ үү.
    Тэмцээн хаяанд ирсэн байгаа энэ үед цуурхлаар олон нийтийг төөрөгдүүлж, баг тамирчдад сөргөөр нөлөөлөхгүй байхыг чин сэтгэлээсээ хүсье.
    Монголын чөлөөт бөхийн холбоо хэвлэлийнхэнд үргэлж нээлттэй байдаг билээ.
    Тэмцээний дараа бид тухайн мэдээллийг цацсан анхдагч эх сурвалж болон түгээсэн бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудад тухайн тамирчин болон Монгол улсын нэр хүндэд халдсан шалтгаанаар хандах болно.
    Парист бүх зүйл маш сайн байгааг дахин хэлье. Чөлөөт бөхийн спортыг шимтэн үзэгч, хөгжөөн дэмжигчид та бүхэн маань тайван амгалан байж, олимпын барилдаанаа шимтэн үзэж, баг тамирчдаа зүрх сэтгэлээсээ дэмжихийг хүсье.
    Бид хичээх болно.
    Баярлалаа!" хэмээжээ.


    ПАРИС 2024: Дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон допингийн асуудалд холбогдоогүй

    Парисын олимпын албан ёсны вэб сайт olympic.com-д манай тамирчдын бүхий л мэдээлэл хэвэндээ байгааг дуулгахад таатай байна.