Буудлага спортын 50м-ийн урт бууны гурван байрлалаас буудах дасгалд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Сербийн Гранпри тэмцээний хүрэл медальт ОУХМ О.Есүгэн өнөөдөр финалын шатанд дэлхийн шилдэг 7 тамирчинтай медалийн төлөө өрсөлдөж, 407.6 оноотойгоор 7-р байраар тэмцээнээ өндөрлүүлж байна.
Өмнө нь буудлага спортын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалын төрөлд 44 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин О.Есүгэн 627.6 оноогоор 18-р байрт шалгарсан. Тэгвэл өчигдөр 50м-ийн урт бууны гурван байрлалаас буудах дасгалд 32 тамирчинтай өрсөлдөж 589 оноотойгоор дөрөвдүгээр байрт шалгаран шилдэг наймд багтсан билээ. 50м-ийн урт бууны ангилалд өмнө нь манай улсаас медалийн өрсөлдөөнд шалгарч байгаагүй ба ОУХМ О.Есүгэн буудлага спортын тамирчдаас анх удаа уг амжилтыг үзүүлж байна.,
Гэрэл зургийг Ч.Ганбат