MSports logo
ПАРИС 2024: ОУХМ А.Адьяасүрэн өнөөдөр +78 кг-ийн жинд өрсөлдөнө
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 2

  • ПАРИС 2024: ОУХМ А.Адьяасүрэн өнөөдөр +78 кг-ийн жинд өрсөлдөнө

    Азийн наадмын хүрэл медальт, Их дуулга тэмцээнүүдээс хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан ОУХМ Амарсайханы Адьяасүрэн өнөөдөр 16:00 цагаас Парисын татамид эмэгтэйчүүдийн сүүлчийн өрсөлдөөнийг хийнэ.

    +78 кг өрсөлдөж буй 24 настай залуу тамирчны хувьд анхны олимпын наадам нь энэ билээ. Алдар спорт хорооны тамирчин А.Адьяасүрэн эхний шатанд Казакстаны тамирчин Камила Берклаштай шигшээ 16-д шалгарахын төлөө өрсөлдөнө. Өрсөлдөгчийн хувьд 1999 онд төрсөн. Тив, дэлхийн ямар нэгэн медаль хүртэж байгаагүй ба Гранд Сламуудад       хоёр хүрэл, 1 мөнгөн медаль хүртэж байжээ. Хэрвээ эхний шатаа амжилттай давбал шигшээ наймд өрсөлдөх эрхийн төлөө тэмцээний D хэсгийг тэргүүлэгч Каяра Оздемиртэй тулалдана.