MSports logo
BCL ASIA: Эхний оноогоо Хасын Хүлэгүүд авсан бол Бишрэлт Металл харамсалтай нь ялагдал хүлээлээ
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 4

  • BCL ASIA: Эхний оноогоо Хасын Хүлэгүүд авсан бол Бишрэлт Металл харамсалтай нь ялагдал хүлээлээ

    Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Тив бүрийн орнуудын сагсан бөмбөгийн аварга клубүүдийн дунд BCL буюу Basketball Champions League-г зохион байгуулж байна. Азийн клубүүдын аварга шалгаруулах тус тэмцээний урьдчилсан шатанд манай улсаас энэ жилийн аварга Хасын Хүлэгүүд, дэд байрын эзэд Бишрэлт Металл зэрэг багууд оролцож байна. 

     Тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд өчигдөр буюу лхагва гарагт UG Арена спорт ордонд зохиогдлоо. Энэ өдрийн гурав дахь тоглолт 17 цаг 30 минутаас Хасын Хүлэгүүд баг Сингапурын энэ жилийн аварга Адройттой учраа таарлаа. Тоглолтын эхний үеэс Хасын Хүлэгүүд багийн ээлж дараалсан довтолгоо, хамгаалалтууд амжилттай болсоноор 10 онооны тэргүүллийг эхний хагас гэхэд үүсгэсэн байв. Дивайн Майлс 7-0 гэсэн давамгайллыг талбайд гарсан даруйдаа гүйцэтгэж, 53-40-өөр эхний хагасыг өндөрлүүлэв. Улмаар хоёрдугаар хагаст 26 оноо хүртэл давамгайлал үүссэнээр үндсэн цагт 98-74 харьцаатайгаар Хасын Хүлэгүүд баг ялалт байгууллаа. Тус тоглолтод Б. Билгүүн, Дивайн Майлс нар тус бүр 16 оноо авч багаа тэргүүлсэн байна. 

    BCL ASIA: Эхний оноогоо Хасын Хүлэгүүд авсан бол Бишрэлт Металл харамсалтай нь ялагдал хүлээлээ

    Тус тоглолтод Д.Мөнхтүвшин 13 оноо, Жастин Мосс 12 оноо, Э.Түшиг 11, оноо, Ч. Ихбаяр 10 оноогоор багтаа тус болж, 6 тоглогч нь 10 ба түүнээс дээш оноо авсан байна. Тэд багаараа 23 оновчтой дамжуулалт гүйцэтгэснээс гадна 57 хувьтай довтолсон байна. Мөн тус тоглолтод Т.Санчир Хасын Хүлэгүүд багийн өмсгөлтэй талбай дээр гарсан нь сагсан бөмбөг сонирхогчдын сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал байлаа. Тэрбээр талбай дээр цөөн минутыг өнгөрүүлсэн ч 8 оноог багтаа нэмэрлээд амжсан юм. 

    BCL ASIA: Эхний оноогоо Хасын Хүлэгүүд авсан бол Бишрэлт Металл харамсалтай нь ялагдал хүлээлээ

    Энэ өдрийн хаалтын тоглолт 20:00 цагаас Бишрэлт Металл болон Индонезийн Правира Харум багуудын хооронд болов. 

    Правира Харум Бандунг баг олон талт тоглолттой, бүрэлдэхүүний хувьд олон улсын болон Индонези улсын шилдэг тоглогчдоор бүрдсэн хүчтэй өрсөлдөгч байв. Эхний хагаст тоглолт өрсөлдөөнтэй өрнөж онооны зөрүү тийм ч хол болсонгүй. Харин хоёрдугаар хагаст Антонио Хестер, Юуда Сапутера , Брэндон Фрэнсис нарын ээлж дараалсан довтолгоонууд амжилттай болж Бишрэлт Металл багийг хүнд цохилтод оруулав. Бүрэлдэхүүндээ өөрчлөл оруулсан Металл багийнхны талбай дээрх ойлголцол тааруу байсан нь өрсөлдөгчдөдөө онооны давуу байдал үүсгэх гол шалтгаан болж байв. Дөрөвдүгээр үе эхлэхэд аль хэдийн 15 онооны зөрүү үүссэн байлаа. Оноог ойртуулж чадалгүй явсаар тоглолтын цаг дуусахад 83:66 харьцаатайгаар Правира Харум баг ялалт байгуулсан юм. 

    BCL ASIA: Эхний оноогоо Хасын Хүлэгүүд авсан бол Бишрэлт Металл харамсалтай нь ялагдал хүлээлээ

    Правира Бандунг багаараа 49 хувьтай шидсэн бол Бишрэлт Металл баг 22 хувьтай шидсэн нь ялагдлын гол шалтгаануудын нэг байна. Бишрэлт Металл багаас Жентал Силла 23 оноотойгоор багаа тэргүүлсэн бол Т.Ууганбаяр 14 оноотойгоор тоглолтыг дуусгасан байна. 

    BCL ASIA: Эхний оноогоо Хасын Хүлэгүүд авсан бол Бишрэлт Металл харамсалтай нь ялагдал хүлээлээ