MSports logo
Монгол улсын 9 рекорд амжилтыг эзэмшигч ОУХМ Б.Энхтамир өнөөдөр уралдана
  • Н
    Нанва

    7 сарын 30

  • Монгол улсын 9 рекорд амжилтыг эзэмшигч ОУХМ Б.Энхтамир өнөөдөр уралдана

    Монголын усан спортын түүхэнд нэрээ мөнхөлж яваа залуу тамирчин ОУХМ Б.Энхтамир өнөөдөр Парисын наадамд эх орноо төлөөлөн уралдах гэж байна. Усан спортын төрлүүд Парисын "Paris La Defense" ордонд эхлэх бөгөөд 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд нийт 80 тамирчин өрсөлдөхөөс
    дөрөв дөх гараанд  Б.Энхтамир 17:17 цагаас уралдана.
    Манай тамирчны гарах дөрөв дүгээр гараанд Бүгд Найрамдах Кипр улс, Сенегал, Уругвай, АНЭУ, Гана, Шри Ланка зэрэг орны тамирчид байна. 
    Өнөөдрийн сэлэлтээс 16 тамирчин шалгарч дараагийн шатанд өрсөлдөнө. 

    Энэ олимпын сонирхол татахуйц зүйлүүдийн нэг бол төрсөн эгч дүү хоёр хамтдаа оролцож буй явдал юм. Манай улсаас анх удаа ийм тохиолдол бүртгэгдсэн. Түүний эгч ОУХМ Б.Энххүслэн анх удаа олимпын наадамд албан ёсоор эрхээ авч оролцон түүх бүтээсэн ба 200м чөлөөт сэлэлтийн төрөлд хоёр дахь гараанд гарч уралдан 1:59.94 амжилттайгаар 18-р байранд орсон. 

     

    Монгол улсын 9 рекорд амжилтыг эзэмшигч ОУХМ Б.Энхтамир өнөөдөр уралдана

    Б.Энхтамирын хувьд 2024 онд Дохад болсон усан сэлэлтийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан 100м-ын зайн чөлөөт сэлэлтийн төрөлд 51.55 секундэд барианд орж, 50-р байранд орсон амжилттай үзүүлэхийн сацуу Монгол улсын рекордыг шинэчилсэн байна. Мөн тус тэмцээнд 200м чөлөөт сэлэлтийн төрөлд 1:52.96 цагийн амжилтаар өөрийн эзэмшиж байсан монгол улсын рекордыг /1.54.38/ шинэчилж байжээ. 

    Монгол улсын 9 рекорд амжилтыг эзэмшигч ОУХМ Б.Энхтамир өнөөдөр уралдана

    ОУХМ Б.Энхтамир өнгөрсөн жилийн усан спортын сүүлийн тэмцээнд Монгол улсдаа тогтоосон 9 дээд амжилтууд: 

    • 200м мэлхий сэлэлт 2:18.14 𝐍𝐚𝐭𝐢𝐨𝐧𝐚𝐥 𝐑𝐞𝐜𝐨𝐫𝐝

    /Өмнөх рекорд амжилтыг ОУХМастер Г.Занданбал 2:19.58 амжилтаар 2017 оноос хойш эзэмшиж байсан/

    • 50м өврөөр даллах сэлэлт 23.15 𝐍𝐚𝐭𝐢𝐨𝐧𝐚𝐥 𝐑𝐞𝐜𝐨𝐫𝐝

    /Энэхүү рекордыг ОУХМастер Б.Энхтамир маань 23.81 амжилтаар 2022 оноос хойш эзэмшиж байсан/

    •   200м холимог сэлэлт 2:04.05 𝐍𝐚𝐭𝐢𝐨𝐧𝐚𝐥 𝐑𝐞𝐜𝐨𝐫𝐝

    /Энэхүү рекордыг ОУХМастер Б.Энхтамир 2:08.92 амжилтаар 2022 оноос хойш эзэмшиж байсан/

    •   100м мэлхий сэлэлт 1:02.36 𝐍𝐚𝐭𝐢𝐨𝐧𝐚𝐥 𝐑𝐞𝐜𝐨𝐫𝐝

    Энэхүү рекордыг ОУХМастер Г.Занданбал 1:02.93 амжилтаар 2018 оноос хойш эзэмшиж байсан/

    •   200м өврөөр даллах сэлэлт 1:49.78 𝐍𝐚𝐭𝐢𝐨𝐧𝐚𝐥 𝐑𝐞𝐜𝐨𝐫𝐝

    /Энэхүү рекордыг ОУХМастер Б.Энхтамир 1:55.82 амжилтаар 2021 оноос хойш эзэмшиж байсан/

    •   50м дельфин сэлэлт 25.03 𝐍𝐚𝐭𝐢𝐨𝐧𝐚𝐥 𝐑𝐞𝐜𝐨𝐫𝐝

    /Энэхүү рекордыг ОУХМастер Б.Дөлгөөн 25.13 амжилтаар 2014 оноос хойш эзэмшиж байсан/

      100м холимог сэлэлт 57.49 𝐍𝐚𝐭𝐢𝐨𝐧𝐚𝐥 𝐑𝐞𝐜𝐨𝐫𝐝

    /Энэхүү рекордыг ОУХМастер Г.Занданбал 58.49 амжилтаар 2019 оноос хойш эзэмшиж байсан/

      50м мэлхий сэлэлт 28.32 𝐍𝐚𝐭𝐢𝐨𝐧𝐚𝐥 𝐑𝐞𝐜𝐨𝐫𝐝

    /Энэхүү рекордыг ОУХМастер Г.Занданбал 28.49 амжилтаар 2018 оноос хойш эзэмшиж байсан/

      100м өврөөр даллах сэлэлт 50.00 𝐍𝐚𝐭𝐢𝐨𝐧𝐚𝐥 𝐑𝐞𝐜𝐨𝐫𝐝

    /Энэхүү рекордыг ОУХМастер Б.Энхтамир 50.87 амжилтаар 2022 оноос хойш эзэмшиж байсан/