MSports logo
МИННЕСОТА ТИМБЕРВОЛВЕС БАГИЙН ХАМГААЛАГЧ ЭНТОНИ ЭДВАРДСЫГ БУСДЫГ ҮГ ХЭЛЭЭР ДОРОМЖИЛСОН БИЧЛЭГИЙНХ НЬ ТӨЛӨӨ 40.000 АМ.ДОЛЛАРААР ТОРГОЖЭЭ
  • А
    Админ

    9 сарын 21

  • МИННЕСОТА ТИМБЕРВОЛВЕС БАГИЙН ХАМГААЛАГЧ ЭНТОНИ ЭДВАРДСЫГ БУСДЫГ ҮГ ХЭЛЭЭР ДОРОМЖИЛСОН БИЧЛЭГИЙНХ НЬ ТӨЛӨӨ 40.000 АМ.ДОЛЛАРААР ТОРГОЖЭЭ

    Миннесота Тимбервулвес багийн хамгаалагч Энтони Эдвардс сошиал сүлжээнд ижил хүйстнээ үзэн ядсан үг хэлснийхээ төлөө 40,000 доллар буюу 31,100 фунт стерлингээр торгуулжээ. Энэ явдал есдүгээр сарын эхээр болсон бөгөөд Эдвардс Инстаграмд нийтэлсэн видео бичлэг дээрээ цамцгүй хэсэг эрчүүд рүү чиглэсэн ижил хүйстнээ үзэн ядсан сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Өдгөө 21 настай тамирчинг үг хэлээ бодолгүй бусдыг шүүмжилж, дорд үзсэн гэж үзэн NBA-аас ийнхүү шийтгэгдсэн байна. Эдвардс анх машиндаа видео бичлэг хийж байсан бөгөөд цонхоо буулгаж гадаа байгаа хүмүүсийг доромжилсон зүйлс ярьжээ. Энэ үйл явдлын дараа тэрбээр бичлэгийг устгасан бөгөөд Эдвардс твиттер хуудсаараа дамжуулан уучлалт гуйсан байна. ."Миний хэлсэн зүйл бол төлөвшөлгүй, бусдыг гомдоосон, үл хүндэтгэсэн байсан. Би үнэхээр харамсаж байна" гэж тэр твиттер хуудсандаа бичжээ. Надад болон хэн нэгэнд бусдыг гомдоосон байдлаар үг, хэллэг ашиглах нь хүлээн зөвшөөрөгдөхгүй, үүнд ямар ч шалтаг байхгүй. Би үүнээс сайн сургамж авлаа!" гэсэн байна.

    Тимберволвес  баг ч мөн адил Эдвардсын бичлэгийн талаар мэдэгдэл гаргажээ. "Бид Энтони Эдвардсын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үзүүлсэн үг хэллэг, үйлдэлд сэтгэл дундуур байна" гэж мэдэгдэлд дурдсан бөгөөд Тимберволвес баг бүх нийтийг хамарсан, найрсаг байгууллага байх үүрэг хүлээсэн бөгөөд энэ нь олон хүнийг гомдоосондоо уучлалт гуйж байна гэсэн байна. 

    Н.Бэлгүүн