MSports logo
“ДИ СИ ЮНАЙТЕД” БАГИЙН ДОВТЛОГЧ ТАКСИ ФОУНТАСЫГ БУСДЫГ АРЬС ӨНГӨӨР НЬ ДОРОМЖИЛСОН ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР “ХОЙД АМЕРИКИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЭД ЛИГ” ШАЛГАЖ БАЙНА
  • А
    Админ

    9 сарын 19

  • “ДИ СИ ЮНАЙТЕД” БАГИЙН ДОВТЛОГЧ ТАКСИ ФОУНТАСЫГ БУСДЫГ АРЬС ӨНГӨӨР НЬ ДОРОМЖИЛСОН ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР “ХОЙД АМЕРИКИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЭД ЛИГ” ШАЛГАЖ БАЙНА

    “Ди Си Юнайтед” багийн довтлогч Такси Фоунтас “Итер Майами” багийн эсрэг тоглох үедээ өрсөлдөгч багийн хамгаалагч Дэмион Лоуг арьс өнгөөр нь доромжилсон үг ашигласан хэмээн “Хойд Америкийн Хөлбөмбөгийн дээд лигийн” зүгээс шалгаж эхэлжээ. Тоглолт манай цагаар өчигдөр буюу 9 дүгээр сарын 19-ний орой болсон бөгөөд тоглолт түр зогсож тоглогчид талбайг орхиж гарах талаар ярилцсан байна. Азаар тоглолт үргэлжилж үндсэн цагт 3:2 харьцаатай Интер Майами хожлыг авсан юм. Тоглолт үргэлжлэх шийдвэр гарахад “Ди Си Юнайтэд” багийн дасгалжуулагч Уэйн Рүүни  тоглолтыг 2:2 болгон тэнцүүлсэн Такси Фоунтасыг тэр даруй сэлгээнд суулгасан байна. 

     
    Хоёр багийн тоглолтын дараа “Итер Майами” багийн дасгалжуулагч Фил Невилл “Тэр арьс өнгөөр нь доромжилсон үг хэлсэн, миний бодлоор энэ бол нийгэмд хүлээн зөвшөөрч болшгүй зүйл” гэсэн бол “Ди Си Юнайтед” клубийн дасгалжуулагч Уэйн Рүүни “Тоглолтын үеэр тоглогчдын дунд юу болсоныг мэдэж байгаа” гэж хэлжээ. Мөн клубийн зүгээс энэхүү асуудлыг шийдхийн тулд Интер Майами болон лигтэй хамтран ажиллана гэдгээ мэдэгдлээ.

    Харин Грек довтлогч  Такси Фоунтас өөрийн гаргасан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд “Арьс өнгөөр ялгаварласан гэж гүтгэгдэж байгаадаа харамсаж байна” хэмээн “Instagram” хуудсандаа нийтэлжээ.

     

    Э.Мандалбаяр