MSports logo
ДЭЛХИЙ НИЙТ II ЭЛИЗАБЕТ ХАТАН ХААНЫГ ЭЦСИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ
  • А
    Админ

    9 сарын 19

  • ДЭЛХИЙ НИЙТ II ЭЛИЗАБЕТ ХАТАН ХААНЫГ ЭЦСИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ

    Даваа гарагт Их Британид хамгийн удаан төр барьсан хатан хаан II Элизабетын оршуулгын ёслол боллоо. Ёслолд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс олон сая хүн ирж, хатан хааныг эцсийн замд нь үдэж, Их Британид хамгийн удаан хугацаагаар хаан ширээнд суусан хатан хаанд хүндэтгэл үзүүлсэн. Энэхүү хүндэтгэлийн илэрхийлэл болж спорт дахин зогсонги байдалд орж, спортын зүтгэлтнүүд болон байгууллагууд эмгэнэл илэрхийлсэн юм. Хатан хаан II Элизабет 70 жил хаан ширээнд суухдаа 1976 онд Монреаль, 2012 онд Лондонд хоёр удаа олимпийн наадмыг нээж байжээ. Лондонгийн Вестминстерийн сүмд 2000 гаруй хүндэт зочид нэг цагийн турш хүрэлцэн ирсэн бөгөөд хоёр минут чимээгүй болж, Их Британийн төрийн дууллыг эгшиглүүлснээр өндөрлөсөн. Өнгөрөгч өдрүүдэд спортын зүтгэлтнүүд хатан хаандаа хүндэтгэл үзүүлсний дунд Дэвид Бекхэм, Тайсон Фюри нар байлаа. Даваа гарагт Английн хөлбөмбөгийн ахлагч асан Бекхэм хатан хааныг "өвөрмөц, урам зоригтой, халамжтай удирдагч" гэж дурсан санажээ. Харин Боксын хүнд жингийн аварга Фюри "Тэр диваажинд үүрд мөнх байх болтугай" гэж хэлжээ. Хатан хаанд хүндэтгэл үзүүлэхээр Вестминстерийн танхимд 13 цагийн турш дараалалд зогссон Бекхэмийн зураг сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөд тархсан. Тэрбээр инстаграмдаа "Манай хатан хаан гэртээ ирлээ. Өнөөдөр бид Эрхэмсэг хатан хаантай эцсийн салах ёс гүйцэтгэсэн. Энэ долоо хоногт дэлхий нийтээрээ өвөрмөц, урам зоригтой, халамжтай удирдагчаа алдсанд гашуудаж байна. Хайрт хатан хаандаа талархал илэрхийлэхийн тулд нийгмийн янз бүрийн давхаргын мянга мянган хүн цугларсан. Түүний өв залгамжлал, үүрэг хариуцлагаа үнэнч байх болно. Хатан хаан мандтугай." гэжээ.

    Харин даваа гаригийн өглөө Фюри онлайн видео нийтэлсэн бөгөөд тэрбээр "Би тэнгэрт одсон хатан хааныхаа дурсгалд зориулж сүүлийн 10 хоногийн турш олон нийтийн сүлжээг орхисон. Оршуулах ёслол амжилттай болж, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж, түүнийг диваажинд үүрд мөнхөд амраасай гэж найдаж байна.” гэсэн байна. Даваа гарагт болсон хатан хааны оршуулах ёслол нь 1965 онд Сэр Уинстон Черчиллийн оршуулгаас хойш тус улсад болсон анхны төрийн оршуулга бөгөөд 1760 онд II Жорж хаанаас хойш Вестминстерийн сүмд болсон Их Британийн вангийн анхны оршуулга боллоо.

    Н.Бэлгүүн