MSports logo
Олимпод 5 удаа аваргалсан цор ганц бөх Михайн Лопес
  • Н
    Нанва

    8 сарын 7

  • Олимпод 5 удаа аваргалсан цор ганц бөх Михайн Лопес

    Мягмар гарагт болсон сонгомол бөхийн 130кг жингийн финалд 41 настай Кубын домог Михайн Лопес Чили улсын бөх Ясмани Акоста Фернандесийг 6:0-ээр ялж, Грек-Ром сонгомол бөхийн төрөлд тав дахь удаагаа дараалан алтан медаль хүртэж олимпын түүхэнд тав дараалан аваргалсан цорын ганц бөх болж чадлаа.


    Олимпод 5 удаа аваргалсан цор ганц бөх Михайн Лопес

    “Энэ нь миний хүсэл тэмүүллийн үр дүн байсан ч эцсийн дүндээ эх орныхоо төлөө хийсэн зүйл минь юм. Олимпын дээд зиндаанд хүрсэндээ би туйлын их баяртай байна. Гэр бүл болон хүн бүрийн туслалцаатайгаар насан туршдаа шаргуу хөдөлмөрлөсний шагнал нь энэ юм. Энэ бол миний хамгийн том ялалт. Мөн надаас зөвлөгөө авахаар ирдэг залуучуудад би урмын үгээ харамгүй өгдөг. Хорвоо ертөнцөд өгөх маш их урам зориг надад бий. Залуу хойч үеэ сурган хүмүүжүүлмээр байна” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.

    Тоглолтын дараа Лопес гутлаа тайлан дэвжээндээ бөхийн зодог тайлж буйгаа илэрхийлжээ. Тэрээр 2004 онд зуны олимпын наадамд анх оролцож, тавдугаар байр эзэлсэн ч үүний дараа Бээжин-2008 олимпод анхны ялалтыг авснаас хойш нэг ч ялагдал хүлээлгүй тав дараалан түрүүлснээр олимпын түүхэнд шинэ босго тавьсан анхны бөх болж нэрээ мөнхлөн зодог тайллаа.

    Олимпод 5 удаа аваргалсан цор ганц бөх Михайн Лопес