Өнөөдөр өглөө Парисын олимпын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн хагас шигшээд шалгарах эрхийн төлөөх өрсөлдөөн АНУ болон Бразилын тоглолтоор өндөрлөлөө. Тус тоглолтод шилдэг бүрэлдэхүүнээрээ ирсэн АНУ-ын шигшээ Бразилийг 122:87 харьцаатай төвөггүйхэн буулган авч, шөвгийн дөрөвт шалгарлаа. АНУ ямар зорилготой ирсэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Энэ дунд нэг тоглогч бусдаасаа илүү гялалзаж явна. Тэр бол олимпын гурван алтан медальт Кевин Дурант.
Өнөөдрийн тоглолтод тэрбээр АНУ-аа төлөөлөн 11 оноо авсан ба тэрбээр АНУ-ын далбаан дор олимпын наадамд нийт 494 оноо бүртгүүллээ.