Мягмар гарагт Парисын Арена цэнгэлдэх хүрээлэнд олимпын волейболын тэмцээний хагас шигшээд шалгарах тоглолтууд боллоо. Эмэгтэй багууд мягмар гарагийн байдлаар АНУ-н баг Польшийн багийг 3:0-ээр, Бразилын баг Доминиканы багийг 3:0-ээр, Туркийн баг Хятадын багийг 3:2-оор буулган авч хагас шигшээд тус тус шалгарчээ.
Онцолвол:
Туркийн баг Хятадын багийг таван үед 3:2-оор буулган авч олимпын хагас шигшээд анх удаагаа оролцох эрхээ авлаа. Өмнө нь Туркын шигшээ баг Лондон-2012 олимпод есдүгээр байрт шалгарч байсан бөгөөд Токио-2020 олимпод шөвгийн наймд Өмнөд Солонгосын багт хожигдсон.