Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өрсөлдөж буй МУГТ Д.Отгонжаргал эхний шатандаа Италийн тамирчин Эмануела Лиуззтай өрсөлдөх байсан ч эсрэг тамирчин талбайд гарах боломжгүй болсон учир манай тамирчинд дүрмийн дагуу ялалтыг өглөө.
Чөлөөт бөхийн олон улсын дүрэмд Victory by forfeit /VBF/ нь 2 шалтгаантай байдаг.
1-рт техникийн, эрүүл мэндийн зэргээс бусад шалтгаанаар талбайд гарахгүй болсон,
2-рт жингийн үзлэгт ирээгүй эсвэл жиндээ ороогүй бол өрсөлдөгч тамирчинд ялалтыг өгдөг.
Д.Отгонжаргал хагас шигшээд шалгарахын төлөө Азербайжаны алдарт бөх Стадник Марияа болон Германы бөх Блаявас Анастасиа нарын аль ялсантай хүч үзнэ.