MSports logo
ПАРИС 2024: МУГТ Ё.Басхүү өнөөдөр Парисын татами дээр зодоглоно
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 28

  • ПАРИС 2024: МУГТ Ё.Басхүү өнөөдөр Парисын татами дээр зодоглоно

    Дэлхийн хошой хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин Ё. Басхүүгийн -66 кг-ын барилдаан өнөөдөр эхлэх гэж байна. Өмнө нь Токиогийн олимпод оролцож явсан туршлагатай түүний хувьд энэ жил бэлтгэл сургуулилтаа сайн хийж, өмнөх алдаагаа давтахгүйг хичээнэ гэдгээ хэлж байлаа. Ё.Басхүү Парисын олимпод D хэсгийг чансаагаа тэргүүлж байгаа ба эхний тойрогт хийлж, шигшээ 16-д шалгараад буй. 

    Түүний жинд нийт 27 бөх байгаа бол D хэсэгт ямар жүдочид хүлээж байгаа вэ? Шигшээ наймд үлдэхийн төлөө Киргизийн бөх Aibek Uulu Kubanychbek болон, Украйны бөх Iadov Bogdan нарын ялсантай барилдана. 

    Iadov Bogdan

    ПАРИС 2024: МУГТ Ё.Басхүү өнөөдөр Парисын татами дээр зодоглоно

    1996 онд төрсөн 27 настай Киев гаралтай Украйны жүдоч. 2014 оны залуучуудын олимпод мөнгөн медаль хүртсэн тэрбээр 2024 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд 7-р байр, 2024 оны Австрийн Гран При-д хүрэл медаль, мөн энэ онд болсон Парисын Гранд Сламд 7-р байранд орж байжээ. 

    Aibek Uulu Kubanychbek 

    ПАРИС 2024: МУГТ Ё.Басхүү өнөөдөр Парисын татами дээр зодоглоно

    2000 онд төрсөн 24 настай залуу бөх Киргизийн нийслэл Бишкек хотоос гаралтай. 2019 оны Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анхны томоохон тэмцээндээ оролцож байсан тэрбээр 7-р байр эзэлж байжээ. Түүнээс хойш Ханжоугийн Азийн наадамд 7-р байр, 2024 оны Ташкентын Гранд Сламд 7-д, 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөн 7-р байр эзэлсэн удаатай. 

    Lima Willian

     

    ПАРИС 2024: МУГТ Ё.Басхүү өнөөдөр Парисын татами дээр зодоглоно

    2000 онд төрсөн, өдгөө 24 настай Бразилын шигшээ багийн тамирчин. Энэ оны Пан Америкийн аварга, 2024 оны Тиблиски болон Ташкентийн Гранд Сламд хүрэл медаль хүртсэн хүчтэй өрсөлдөгч юм. 

    NURILLAEV Sardor

    ПАРИС 2024: МУГТ Ё.Басхүү өнөөдөр Парисын татами дээр зодоглоно

    1996 онд төрсөн Узбекстаны тамирчин. Энэ жилийн Азийн аваргын хүрэл медаль, Тиблискигийн Ганд Сламд мөнгөн медаль хүртсэн туршлагатай тамирчин юм.