Парисын наадамд жүдо бөхийн төрлөөр үргэлжилж байна. Өнөөдөр манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 2024 оны Душанбе их дуулга, Ази тив болон Абу Даби-2024 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан түрүүлсэн ОУХМ Б. Баасанхүү шигшээ наймын барилдаанд Парагвайн тамирчин Нарвэйе Габриелаг өчиж, ялалт байгуулснаар шөвгийн дөрөвт шалгарсан. Алтан медалийн өрсөлдөөнд орохын тулд түүнд Испанийн тамирчин Laura Martínez Abelenda ялах шаардлага байв. Үндсэн цагт аль аль нь оноо авч чадалгүй хоёр торгуультай үлдсэнээр "Golden Score" буюу түрүүлж оноо авсан нь ялалт байгуулахаар болов. Секунд гүйж эхэлж Б.Баасанхүү барилдааны санаачилгыг түрүүлж авснаар хамгийн эхний оноог авч ялалт байгууллаа. Ийнхүү ОУХМ Б.Баасанхүү алтан медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.