MSports logo
ПАРИС 2024: ОУХМ Л.Сосорбарам өнөөдөр Испанийн тамирчинтай барилдаанаа эхлүүлнэ
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 28

  • ПАРИС 2024: ОУХМ Л.Сосорбарам өнөөдөр Испанийн тамирчинтай барилдаанаа эхлүүлнэ

    Өнөөдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын наадмын мөнгөн медальт ОУХМ Л.Сосорбарам D хэсэгт 15:00 цагаас өрсөлдөх гэж байна. Түүний эхний учраа Испанийн бөх Торо Солер Ариане. Лхагвасүрэнгийн Сосорбарам дэлхийн чансаанд 3265 оноотойгоор 13-т эрэмбэлэгддэг бол түүний өрсөлдөгч Торо Солер Ариане яг дээр нь буюу 3672 оноотойгоор 12-т жагсдаг аж. 

    Торо Солер Ариане 

    ПАРИС 2024: ОУХМ Л.Сосорбарам өнөөдөр Испанийн тамирчинтай барилдаанаа эхлүүлнэ

    Ариане энэ онд Тбилисигийн Гранд Сламд алтан медаль, Европын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл, Баку болон Парисын Гранд Сламд тус тус хүрэл медаль хүртсэн өдгөө 21 настай залуу тамирчин юм. 

    Папп Река 

    ПАРИС 2024: ОУХМ Л.Сосорбарам өнөөдөр Испанийн тамирчинтай барилдаанаа эхлүүлнэ

    Хэрвээ эхний шатаа амжилттай давбал түүнийг өмнөх олимпын 5-р байрын эзэн Унгарын тамирчин Папп Река хүлээж буй. Тэрбээр дэлхийн чансаанд 6-р байрт эрэмбэлэгддэг өдгөө 28 настай. Энэ оны Португлаын Гран Прид мөнгөн медаль, Европын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль, Абу Дабид болсон ДАШТ болон Токиогийн Гранд Сламд тус тус тавдугаар байр эзэлж байсан юм. Өмнө нь 2023 оны Токиогийн Гранд Сламд Л.Сосорбарам Папп Рекатай хүрэл медалийн төлөө барилдаж, Иппон үнэлгээгээр ялж байсан удаатай.