MSports logo
“Улаанбаатар-2023” Жюү Жицүгийн ДАШТ өнөөдөр өндөрлөнө
  • А
    Админ

    7 сарын 19

  • “Улаанбаатар-2023” Жюү Жицүгийн ДАШТ өнөөдөр өндөрлөнө

      Жюү Жицүгийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 14-ны өдрөөс эхлэн зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Жюү Жицүгийн үлдсэн дөрвөн жин болон “Пара” ангиллын өрсөлдөөн болсноор тэмцээн албан ёсоор өндөрлөх юм. Манай улсаас эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд Б.Мөнхбаатар, О.Эрдэнэбаатар, 77 кг-д Б.Батбаяр, Х.Сүхбат, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Одгэрэл, Б.Эгиймаа, 63 кг-д Б.Буяндэлгэр, Б.Хонгорзул нар ур чадвар, авхаалж самбаагаа сорихоор болжээ.

        МЖЖ Холбоо эх орноо сурталчлах, ёс заншил, өв уламжлалаа дэлхийн тамирчид төдийгүй жуулчдад таниулах тал дээр нэлээдгүй ажиллаж байгаа бөгөөд “Улаанбаатар-2023 ДАШТ тэмцээний хаалт маш өвөрмөц болох бөгөөд тэмцээний хаалтын үеэр хүрэлцэн ирсэн тамирчид монголын эрийн гурван наадмаар наадаж манай өв соёлтой бага ч болов танилцаасай гэж хүсэж байна” хэмээн МЖЖ Холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ хэлжээ.