MSports logo
Эмиратын нэрэмжит NBA-н цомын тэмцээнд аль баг аварга болох бол?
  • Э
    Эрмүүн

    12 сарын 4

  • Эмиратын нэрэмжит NBA-н цомын тэмцээнд аль баг аварга болох бол?

    Өчигдөр NBA-н цомын тэмцээний хүрээнд хэсгийн шатны сүүлийн өдрийн нийтдээ 11 тоглолт болж өндөрлөлөө. Үүнээс Никс, ОКС, Бакс, Даллас нар хожил байгуулж хэсгээсээ гарах эрхээ халаасалсан бол Межик ялагдсан ч оноо тоолох зарчмын дагуу шилдэг 8 дахь багаар нэрлэгдлээ.

    Харин Уарриорс, Рокетс, Хавкс гэсэн гурван баг өчигрдийн тоглолтын үр дүнгээс үл хамааран хэсгээ тэргүүлж цааш шалгарах нь баталгаатай болсон байлаа.

    Эмиратын нэрэмжит NBA-н цомын тэмцээнд аль баг аварга болох бол?

    NBA-н цомын төлөөх энэхүү тэмцээн нь ердөө хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг тэмцээний ялагчийг урьдчилан таахад тун бэрх байгаа нь үзэгчдэд улам сонирхолтой болгож байгаа юм.

    Учир нь NBA-н 30 баг гучуулд нь бүрэн боломж олгогдож нэг гараанаас эхэлдэг ба тэдэнд аварга болоход ердөө 7 хожил л хэрэгтэй. Ноднин жилийн финалд шалгарсан Индиана Пейсерс энэ жилийн тэмцээнээр нэг ч ялалт байгуулж чадалгүй 0-4 амжилттайгаар хэсгээсээ шүүрдүүлсэн бол аварга баг Лос Анжелкс Лейкерс ч мөн адил хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлж байна. 2024 оны аварга Бостон Селтикс, улирлыг 15-0 гэсэн амжилттайгаар төгс эхлүүлсэн Клевеланд Кавальерс багууд ч шөвгийн наймт шалгарч чадаагүй билээ.

    Эмиратын нэрэмжит NBA-н цомын тэмцээнд аль баг аварга болох бол?

    Галзуу ганц зарчмаар тоглох шилдэг найман багийн хуваарийг танилцуулъя:


    12-р сарын 11

    08:00 - Орландо Межик @ Милуаки Бакс

    10:30 - Даллас Маверикс @ Оклахама Сити Тандер (түрүү жилийн плейоффын учраа таарах нь)


    12-р сарын 12

    08:00 - Атланта Хавкс @ Нью Йорк Никс

    10:30 - Голден Стейт Уарриорс @ Хьюстон Рокетс

    Харин шөвгийн дөрөв болон финалын тоглолтууд 12-р сарын 15, 18-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдах нь ээ.

    Эмиратын нэрэмжит NBA-н цомын тэмцээнд аль баг аварга болох бол?

    Нэг сонирхолтой баримт дуулгахад NBA CUP-н тоглолтууд нэг ч ялагдал амсаагүй яваа хүн бол экс Лейкерсийн дасгалжуулагч Дарвин Хам. Тэрээр Лейкерстэйгээ хамт 7-0 амжилттайгаар аварга болсон бол энэ жил Баксын туслах дасгалжуулагчийн хувиар оролцохдоо 4-0 гэсэн амжилттайгаар хэсгээсээ шалгараад байна.

    Милуаки Бакс хэрэв аварга болбол 2 удаагийн цомын аварга болсон цор ганц эрхэм болох нь дээ.