1998 оны 06.09-нд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл гурвуулаа. Бага насаа 13-р хороололд өнгөрөөж 10 нас хүртлээ 84-р сургуульд суралцсан. 11 насандаа БНСУ-ын “Sahwa” сургуульд шилжин суралцаж энэ сургуулиа төгссөн.
Анх байрныхаа шийдэн дээр ах нартайгаа тоглож сагсан бөмбөгт дурлаж эхэлсэн. Солонгос улсад ирээд “Сhangwon” хотын спортын сургалттай сургуульд сагсан бөмбөгийн шалгалт өгч тэнцэн орсон. Тэр цагаас сагсан бөмбөг миний амьдралаас салшгүй нэг хэсэг маань болсон.
Кино үзэх дуртай. Ер нь бүх төрлийн кино үздэг. Тэр дундаас комик суурьтай Марвел болон ДС-ийн цуврал болон кинонууд. Багаасаа баатарт их дуртай байсантай ч холбоотой.
10 настайдаа ээжтэйгээ Солонгос улсад амьдарсан. Багаасаа сагсанд дуртай үүгээрээ ч чамгүй амжилт гаргасан. Тэрнээсээ их урам авдаг хүүхэд байсан. Солонгосын “Ханьян” их сургуульд “Биеийн тамир”-ын чиглэлээр суралцаж байгаад 3-р курсээсээ Солонгосын Дээд Лигт драфтлагдаж Бусан хотын “KCC Egis” багт сонгогдож одоог хүртэл энэ багтаа хүчин зүтгэж байгаа.
Чөлөөт цаг их бага байдаг. Чөлөөт цагаараа найзуудтайгаа кино үзэж, кофе шопоор орох дуртай. Мөн машиндаа хөгжим сонсож давхих дуртай. Хүмүүсийн тийм ч мэдэхгүй хобби бас бий. Тэр нь янз бүрийн лего эвлүүлэх мөн пүүз цуглуулах сонирхолтой.
Дунд болон ахлах сургуулийн 6 жилд сагсан бөмбөгийн хувийн үзүүлэлтээрээ Солонгос улсын хэмжээнд щ эхний 5-т эрэмбэлэгдэж байсан. 2019 онд Солонгосын оюутны лигт нийт оноо авалтаараа дэд байрт орсон. Дээд лигт эхний тойргийн 8-аар сонгогдож 2022-2023 оны улиралд алсын зайн шидэлтээрээ хоёрдугаарт эрэмбэлэгдсэн. Мөн Солонгосын шилдэг тоглогч нар оролцдог KBL зуны бэлтгэлд уригдан тоглож байсан удаатай.
Гадаад тоглогчдоос GS Warriors багийн шилдэг хослол Стефен Көрри, Клэй Томспсон нараас урам зориг авдаг. Тоглолтуудыг нь үзэх дуртай. Ойрын хүмүүсээс гэвэл багш, дасгалжуулагч болон гэр бүлийнхэн маань надад үлгэр дуурайлал үзүүлж тусалдаг.
Эмэгтэй хүний гурван зан чанарыг хардаг 1. Шударга зан 2. Биеэ зөв авч явах байдал 3. Энэрэнгүй зан чанар
Монголынхоо лигийн тоглолтуудыг үзэх дуртай үнэхээр чанаржиж байгаа. Олон сайн тоглогч нар тоглож байгаа харагддаг. Аль нэг багийг сонго гэвэл тухайн цаг үеэсээ л хамаарч шийдэх байх.
Ямар нэг зүйлээр хичээллэх гэж байгаа бол хэцүү зүйл тулгарсан ч шантрахгүй аливаа зүйлд тууштай байгаасай гэж хүсэж байна. Ямар ч алдаа гаргасан өөртөө итгэлтэйгээр даван туулж дахин тэр алдаагаа давтахгүй байхыг хичээгээрэй. Юм бүхэн дараалалтай тул том зүйл рүү шууд битгий зүтгээрэй бүгдийг жижиг гэлтгүй хийж эхлээрэй.