Унгар улсын Дебрецен хотноо болсон “Парис 2024” олимпын 3х3 сагсанбөмбөгийн эрх олгох сүүлчийн тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй багууд оролцож, тэмцээний эцсийн мөчид харамсалтай нь ялагдал хүлээв. Тэгвэл эрх олгох 3х3 сагсанбөмбөгийн тэмцээн өндөрлөснөөс хэдхэн цагийн дараа Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэл хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа өгөх болсноо олон нийтэд мэдэгдлээ.