MSports logo
ПОЗДНЯКОВ ОРОСЫН ОЛИМПИЙН ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ДАХИН СОНГОГДОХООР НЭР ДЭВШЛЭЭ
  • А
    Админ

    10 сарын 30

  • ПОЗДНЯКОВ ОРОСЫН ОЛИМПИЙН ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ДАХИН СОНГОГДОХООР НЭР ДЭВШЛЭЭ

    Станислав Поздняков 2018 онд Александр Жуковын орыг залгамжлаж, Оросын Олимпийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Дэлхийн спорт дахь Оросын нэр хүндэд томоохон өөрчлөлт гарсан үед тэрбээр олимпийн хороог удирдаж, тус улс түүний бүрэн эрхийн эхэнд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан юм. Гэвч Оросын сэргээшийн эсрэг агентлагийг хууль бус гэж зарласны дараа тавьсан хориг арга хэмжээний улмаас Оросын тамирчид олон улсын аливаа томоохон тэмцээнүүдэд "төвийг сахисан" байдлаар Олон улсын олимпийн хорооны далбаан дор "Токио 2020", "Бээжин 2022" олимпийн наадамд оролцсон. Тэр ч бүү хэл Орос улс томоохон тэмцээнийг зохион байгуулах эрхгүй болсон. Энэхүү хориг нь энэ оэны арванхоёрдугаар сарын 16 хүртэл хүчинтэй байгаа юм.

    Допингийн хориг арга хэмжээ дуусаагүй байхад Оросыг тойрсон дахин томоохон хориг гарсан нь Орос, Украины түрэмгийлэлтэй холбоотой. Түрэмгийллийн улмаас өнгөрсөн хоёрдугаар сард Олон Улсын Олимпийн хороо Оросын болон Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байхаар зөвлөлдөж, Орос улс олон улсын спортоос ихээхэн хөндийрсөн. Улмаар Орос болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний Олимпийн Хороо ОУОХ-ны шууд хориг арга хэмжээнээс зайлсхийж, энэ сарын эхээр Сөүл хотноо болсон Үндэсний Олимпийн Хороодын Холбооны Ерөнхий Ассамблейд оролцохыг зөвшөөрсөн. Поздняков Украины дайнд Олимпийн хөдөлгөөний хариу арга хэмжээг шүүмжилдэг байсан бөгөөд Оросын тамирчдыг мөргөлдөөнд оролцох нь "хүндэт үүрэг" гэж үзэж байгаагаа зарласан. Тэрбээр ANOC-ийн Ерөнхий Ассамблейд оролцож, дэлхийн байгууллагын Соёл, боловсролын комиссын даргын хувиар илтгэл тавьж, спортыг улс төртэй хольж хутгах нь зөв биш гэж хэлсэн. Оросын олимпийн хорооны сонгууль 12-р сарын 20-нд болно. Оросын олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Анастасия Давыдова энэ сарын эхээр Арабын Нэгдсэн Эмират руу дүрвэсэн гэх мэдээлэл гарсан ч иргэншлээсээ татгалзахгүй байхаар шийдсэн байна. 

    Н.Бэлгүүн