MSports logo
“АУДИ” КАМПАНИ “ФОРМУЛА 1” УРАЛДААНД ХҮЧ СОРИХООР БОЛЖЭЭ
  • А
    Админ

    10 сарын 28

  • “АУДИ” КАМПАНИ “ФОРМУЛА 1” УРАЛДААНД ХҮЧ СОРИХООР БОЛЖЭЭ

    Дэлхийн томоохон машин үйлдвэрлэгчдийн нэг Герман улсын “АУДИ” компани удаан хугацаанд ярилцсаны эцэст Швейцарийн “Саубер” багийн хувьцааг худалдан авч “Формула 1” уралдаанд хүч сорихоор болжээ. Ирэх хоёр улирал буюу 2024, 2025 оны улирлуудад “Саубер” баг Италийн “Феррари” компаний бүтээсэн мотортой “Альфа Ромео” багийн далбаан дор “Формула 1” уралдаанд оролцох ба 2026 онд албан ёсоор “АУДИ” компаний бүтээсэн машин “Формула 1” уралдаанд дебютээ хийх юм.

    “Саубер” багийн удирдах зөвлөлийн тэргүүн Финн Раусинг: “АУДИ” компани “Саубер” багийн хувьд маш сайн стратегийн түнш байх болно. Бид ирээдүйн үнэ цэнэ, зорилгоо хуваалцсан. Бидний ирээдүйд зорьж байгаа зорилгуудад ижил зүйлүүд их байгаа нь бидний хамтын ажиллагааг илүү хүчтэй, бас амжилттай болгоно гэдэгт итгэлтэй байна.”

    “АУДИ” компанийн удирдах зөвлөлийн гишүүн Оливер Хоффман: “Саубер” багийг сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, туршлагатай хамт олон гэдгийг “Формула 1” уралдааны өмнөх улирлуудаас харсан. Тэднийг хүчирхэг баг гэдгийг бүгд мэдэх байх. Бид “Формула 1”-ийн томоохон төсөлдөө ийм туршлагатай, чадварлаг түнштэй болсондоо баяртай байна” хэмээн хоёр тал өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна.

    "Саубер" багийн хувьд 1993 оноос хойш “Формула 1” уралдаанд оролцож эхэлсэн. 30 орчим жил Дэлхийн хурдны гайхамшгуудтай өрсөлдөхдөө “Феррари”, “Би Эм Ви”, “Форд” “Мерсидес” зэрэг дэлхийн томоохон машин үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллаж байсан туршлагатай баг юм. 2018 оноос хойш Альфа Ромеогын далбаа дор уралдаж байгаа бөгөөд энэ оны улирлыг 52 оноотой хүснэгтийн зургаадугаар байранд үргэлжлүүлж байна.

     

    Э.Мандалбаяр